Манай улсад цусны өвчтэй хүмүүсийг эмчлэх ганц тасаг байдаг нь Эх, нялхасын эрдэм шинжилгээний төвийн Цусны эмгэг судлалын тасаг. Нийт 40 орчим тасагтай тус төвийн 16 тасгаар нь бага насны хүүхдүүд эмчлүүлдэг байна. Дэлхий дахинд хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа нь манай оронд ч нөлөөлж буй. Ялангуяа, бага насны хүүхдүүд хорт хавдраар ихээр өвчлөх болсон нь агаар, усны бохирдол, байгаль цаг уурын өөрчлөлт, хоол хүнс гээд олон зүéлээс хамаардаг. Тэр дундаа цусны хорт хавдрын шалтгаан нь одоо болтол тодорхойгүй байгаа гэнэ. Тиймээс цусны хорт хавдар болон архаг дутагдалтай, хүнд өвчтэй хүүхдүүд удаан хугацаагаар уг тасагт хэвтэж эмчлүүлдэг байна. Хүүхдүүдээ уйдаахгүй, өвчнийг нь мартуулж, жаахан ч гэсэн сатааруулах зорилгоор ээж аав нь эмнэлэгт хэвтэх болгонд нь гэрээсээ зурагтаа авчирдаг байж. Харин одооноос энэ хүүхдүүд өдрийг зугаатай, инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөх боломжтой боллоо.
Байгуулагдаад ердөө хоёр жил болж байгаа ч “Next electronics” компанийнхан нийгмийн хариуцлагаа маш сайн биелүүлж байгаа. Тус компанийн хамт олон Цусны эмгэг судлалын үндэсний төвийн хүүхдийн тасгийг цахилгаан бараагаар бүрэн тохижуулж, өчигдөр хүлээлгэн өгч, хүнд өвчиндөө шаналж буй хүүхдүүдэд бэлэг барьсан юм. “Next electronics” компанийн ерөнхий захирал Л.Чулуунболдтой ярилцлаа.
-Хүүхэд баярлуулна гэдэг маш том буян. Ялангуяа, өвчтэй хүүхдүүдийг өвчнөө мартахад нь тусалж байгаа нь сайхан хэрэг юм. Энэ хүүхдүүдэд яагаад туслах болов?
-Бид Монголын хүүхдийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн арга хэмжээ явуулъя гэж шийдвэрлээд менежер, ажилтнуудаараа дамжуулан хамгийн их тусламж шаардлагатай хүүхдүүд хаана байгааг судалсан. Ингээд Цусны эмгэг судлалын төвд хэвтэж байгаа хүүхдүүд олон сараар эмчлүүлдэг бөгөөд эмнэлгийн орчин нь төдийлэн хангалттай биш гэсэн мэдээлэл авсан. Ингээд өөрсдийн боломжийг судлаад, зургадугаар сараас худалдан авалтын үнийн дүнгээс 1000 төгрөг тутмыг Монголын хүүхдийн сайн сайханд зориулах хөтөлбөр хэрэгжүүлсэн.
-Нийт хèчнээн төгрөг цугласан бэ?
-Таван сая төгрөг. Таван мянган худалдан авагч бидний сайн үйлсийг дэмжсэн гэсэн үг. Энэ мөнгөөрөө бид “Next” нэрийн 32 инчийн хоёр, 24 инчийн 10 зурагт, DVD тоглуулагч болон ханын тогтоогч 12 ширхэг, хөргөгч, угаалгын машин тус бүр нэгийг Цусны эмгэг судлалын тасагт бэлэглэж байна.
-Хүмүүнлэгийн энэ арга хэмжээгээ үргэлжлүүлэх үү?
-Цаашдаа үргэлжлүүлэх болно. Сангаа өргөжүүлж, өөрсдийн хамтран ажилладаг гадна, дотнын байгууллагуудаа мөн оролцуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ дашрамд Монголын хүүхдийн эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа тус төвийн эмч, ажилтнуудад ажилдаа амжилт гаргаж, олон хүүхдийг аюулт өвчнөөс гэтэлгэхийг хүсье гэв.
“Next electronics” компанийн нүүр царай болдог гавъяат жүжигчин Х.Баттулга мөн энэ үеэр хүүхдүүдэд нэгэн сюрприз задалсан юм. Тэрбээр “Х-Түц” хамтлагийн уран бүтээлүүдээс бүрдсэн 12 DVD-г бэлэглэв. “Инээд бол хамгийн эм. Энд хэвтэн эмчлүүлж байгаа бүх хүүхдээ инээд хөөрөөр дүүрэн байхыг хүсье” хэмээн тэрбээр ерөөсөн. Ийнхүү өрөө болгондоо шинэхэн зурагттай, түүгээрээ үзэх хошин шогийн тоглолтын цомогтой болсон хүүхдүүдийн нүднээс баяр баясгалан тодорч, ээж аав нь сэтгэл дүүрэн байлаа.
Цусны эмгэг судлалын тасгийн эрхлэгч Г.Чимгээ хүүхдүүдэд нь ийм сайхан бэлэг барьсан “Next electronics”-ын хамт олонä чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлсэн. Тус тасгаар жилдээ 1000 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдгийн 50-60 нь цусны хорò хавдартай хүүхэд байдаг байна. Цусны өвчин хүнд тул зөвхөн нэг удаа эмчлүүлээд гарах бус, нэг хүүхэд 4-5 жил эмчлүүлдэг гэнэ. Ялангуяа цусны хорт хавдартай хүүхдүүд жилд 20-30 удаа, гурван жилийн турш химийн эмчилгээ хийлгэдэг ажээ. Хэвтэõ бүрт нь ээж, аав нь гэрийнхээ зурагтыг авчирдаг байж. Харин “Next electronics”-ийн хүмүүнлэгийн ажиллагааны буянаар энэ хүүхдүүд гэртээ байгаа мэт тохь тухтай орчинд эìчлүүлэх таатай орчин бүрдэж байгаа юм. Түүнчлэн авчирсан зүйлсээ хөргөгчиндөө хийж, хувцсаа угаалгын машинаар угаах болсондоо хүүхдүүд төдийгүй эцэг, эхчүүд тус хамт олонд дахин дахин талархаж байсан юм.
“Next Electronics” ХХК нь энэ оны 4 сараас эхлэн энэхүү хүмүүнлэгийн аяныг зохион байгуулсан бөгөөд 6 сарын 1 буюу Эх үрсийн баяраар мөн эдгээр бяцхан үрсдээ LCD телевизор, хөргөгч гэх мэтчилэн цахилгаан барааг бэлэглэж байсан юм байна.
“Next electronics”-ийн сайн үйлсийн ажил дэлгэрч, Монголын мянган мянган хүүхдийг баярлуулах болтугай.
Холбоотой мэдээ
Comments are closed.