УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг өнгөрсөн 2012 оны гуравдугаар сарын 21-нд хэвлэлийн бага хурал, “Сайд ба сэтгүүлч” телевизийн ярилцлагад орохдоо Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээн мэдэгдсэнээр тэдний маргаан эхэлсэн байдаг.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 526 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 429 дүгээр магадлалтай, Х.Баттулгын нэхэмжлэлтэй Ц.Нямдоржид холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцжээ.
Х.Баттулгын нэхэмжлэлтэй Ц.Нямдоржид холбогдох хэргийг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийх, улмаар хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр хүндэд халдсан гэж үзэн уучлалт гуйхыг даалгасан юм. Харин Ц.Нямдорж гишүүн хоёр шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргасны дагуу түүний гомдлыг өнөөдөр хэлэлцсэн нь энэ юм.
Шүүх хуралдаанд илтгэгч шүүгчээр Х.Эрдэнэсувд ажиллаж, шүүгч Б.Ундрал, Ц.Амарсайхан, н.Доржготов болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ариунболд, хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан нар оролцсон байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.