Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар хүйтэн салхитай байна.
2013 оны 09 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говь, зүүн зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул,Тэрэлжийн голоор 7-12 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 21-26 градус, Увс нуурын болон Их нууруудын хотгор, говийн бүсийн хойд хэсгээр 14-19 градус, Дорнод Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Сэрүүсч 10-12 градус дулаан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.