antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 12, 2013 Comments are off

Нийтийн үйлчилгээг нэг бодлогоор 24 цагийн турш зохицуулна

нийтлэсэн Admin

niitНИТХ-н 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 100 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг Даргын А/846 дугаар захирамжаар Нийслэлийн Хот тохижилтын газар НӨҮГ,  “Улаанбаатар Зам Засвар Арчлалт” НӨҮГ, Усны Барилга байгууламж НӨҮГазруудыг  татан буулгаж, 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийг байгууллаа.

Зорилго нэг боловч гурван өөр газар, гурван өөр чиглэл, бодлого баримтлан ажиллах нь ажлын уялдаа холбоогүй, үр дүн муу байснаас гадна хүн хүч, нөөц бололцоо тархай бутархай, машин механизмын ашиглалт харьцангуй сул зэрэг сөрөг хүчин зүйлүүдээс үүдэн дээрх гурван байгууллагыг нэгтгэх шийдвэр гаргажээ. Ингэснээр төсвийн хөрөнгийг хэмнэхийн зэрэгцээ нийтийн эзэмшлийн зам талбайд нэг байгууллага, нэг бодлоготойгоор цогц ажил үйлчилгээ үзүүлэх ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, чимэглэл, хаягжилт, гудамж, зам талбайн ногоон байгууламжийн арчлалт хамгаалалт, үерийн хамгаалалтын далан сувгийн засвар, арчлалт, цэвэрлэгээ, автозамын борооны ус зайлуулах шугам болон хөрсний ус зайлуулах барилга байгууламж, авто замын урсгал тусгаарлах хайс хашааны арчлалт хамгаалалт, золбин нохой муурын устгал, гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлага, хяналт, нийтийн эзэмшлийн тавилгын засвар, үйлдвэрлэл гэх мэт нэг чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулснаар нийслэл хот 24 цагийн турш хариуцах эзэнтэй, харгалзах хүмүүстэй болж байгаа хэрэг юм.

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн гүйцэтгэх захирлаар нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байсан Д.Энхсайхан томилогдсон бөгөөд Улаанбаатар зам арчлалт, Усны барилга байгууламж НӨҮГ-ын ажилтан албан хаагчидтай уулзаж, Асфальтбетон, тэмдэг тэмдэглэгээ, түмбэний үйлдвэрүүдтэй танилцлаа гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car