antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2011 Comments are off

Манай урлагийнхан хувиа хичээсэн хүмүүс шүү дээ

нийтлэсэн Admin

МУГЖ С.Эрдэнэцэцэгтэй хоршин “Сайхныг тань харангуутаа дурласан юм. Сэтгэлийг тань танингуутаа итгэсэн юм” хэмээн цангинатал дуулсаар гарч ирсэн МУГЖ У.Далантайг энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа урилаа. Тэрбээр 25 жил урлагийн тогоонд чанагдаж, эх орноо дэлхийд сурталчилж яваа нэгэн юм.

Улмаар 2001 онд ОХУ-д зохиогдсон Дэлхийн сонгодог урлагийн наадмаас Гран При шагнал хүртэж, хоолойныхоо гайхамшгийг дэлхийд гайхуулчихаад ирсэн билээ. Төр засгаас энэхүү амжилтыг нь үнэлж олгох ёстой байсан мөнгөн урамшууллыг өнөөг хүртэл чухам яагаад олгоогүй болон УДБЭТ-аас хөөгдсөн талаар нь сонирхсон юм.
Сүүлийн үед МУГЖ У.Далан­тайг хаана, юу хийж яваа бол гэж олон хүн чих тавих боллоо?
-Одоогоор би СТӨ-нд харьяалагдаж байгаа. Дуурийн театраас гарснаасаа хойш СТӨ-ний “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дууч­наар ажиллаад хоёр жил гаруй болж байна.
-Та яагаад УДБЭТ-аас гарах болсон юм бэ. Хүмүүс янз бүрээр л тайлбарлах юм?
-2001 онд УДБЭТ-ын өндөр босгыг анх алхаж орж бай­лаа. Дуурийн театрт 2009 он хүртэл найм, есөн жил гоц­лол дуучнаар ажилласан. Анх ангийнхаа таван найзтай хамт зургуулаа УДБЭТ-т орж байсан санагдана. Одоо тэр байгууллагад хоёр найз маань л үлдсэн. Гадуур янз бүрээр тайлбарлаж, ярьдаг. Далантай ур чадвар муу­тай дуучин ч гэдэг юм уу, хөөгд­сөн энэ тэр гээд л. Үнэн­дээ УДБЭТ-ын дарга, удирд­лагууд намайг ажил цалгардуулдаг, их хэнхэг, бидэнтэй сөргөөцөлддөг гэсэн инээдтэй шалтгаанаар ажлаас халсан. Ийм л зүйл болсон.
Манайхан олон улсын янз бүрийн уралдаан тэм­цээнд оролцох нь их болсон. То­дор­хой хэмжээнд амжилт үзүүлээд, эх орныхоо нэрийг гаргаад ирж байхад түүнийг нь төр засгаас хангалттай үнэлж чаддаггүй юм шиг санагддаг?
-Энэ үнэн. Энэ нь нэг талаараа манай соёл ур­лагийн байгууллага, БСШУЯ-тай холбоотой асуу­дал л даа. Нөгөө талаасаа бид­нээс ч шалтгаалж байгаа байх. Шуудхан хэлэхэд ма­­най урлагийнхан чинь хувиа хичээсэн хүмүүс шүү дээ. Довоо шарлуулаад л, өөрсдийгөө болгоод явдаг. Хүний өөдөөс үг хэлж чаддаггүй. Хэдэн төг­рөгийнхөө цалинд баригд­сан, хавчигдмал дээр нь нийгмийн идэвх сул дорой хүмүүс. Өөрөөр хэлбэл өөрс­дийнхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэж, дуугарч чаддаггүй салбар бол манай урлагийн салбар яах аргагүй мөн.
өр засгаас танд олгох ёстой нэг шагнал өнөөг хүртэл олгогдоогүй байгаа гэсэн яриа байдаг шүү дээ?
-2001 онд Орост болсон Олон улсын дуурийн залуу дууч­дын долдугаар уралдаанд оролцоод Гран При авсан юм. Уг тэмцээнд манай дуурийн театрын гоцлол дуучин Оюунчулуун бид хоёр Монгол Улсаа төлөөлж оролцсон. Оюунчулуун маань зургадугаар байрт шалгарсан. Дэлхийн 63 орны дууч­даас шүү дээ. Тухайн үед олон улсын уралдаан тэм­цээнд өндөр амжилт үзүүл­сэн тохиолдолд төр зас­гаас тодорхой хэмжээний мөнгөн шагнал олгох тухай тусгай журам гаргасан. Уг нь журмынхаа дагуу бол би овоо хэдэн цаас авах ёстой.
усгай журам байсаар бай­тал яагаад олгохгүй бай­гаа юм бол. Хичнээн хэмжээний мөнгө авах ёстой юм бэ?
-Уг нь 30 гаруй сая төгрөг авах ёстой. 2001 оноос хойш авах гэж хөөцөлдөөд чадахгүй л явна. Тэр журмыг баталсан хүмүүс жаахан өрөөсгөл зүйл хийсэн үү, сүүлд сайд нь солигдоод мартагдсан уу ямар ч байсан өнөөдрийг хүртэл тэр мөнгийг аваагүй. Очоод асуухаар журам чинь байхгүй байна, яах уу гэх юм уу тийм журам алга гэдэг. Энэ тухай манай Г.Хайдав багш хүртэл олон ч удаа дуугарсан. Засгийн газарт хүртэл өргөх бичиг барьсан гээд бод доо.
Та анх МУГЖ С.Эрдэнэ­цэцэг­тэй хамтраад “Сэт­гэлийн үг” дууг дуулсан. Тухайн үед та хоёр энэхүү дууг нэг тайзан дээр таван ч удаа дуулж байсан гэдэг?
-“Сэтгэлийн үг” 1993 оны таван сард дуулагдсан дуу. Тэр жилийнхээ намар болсон “Морин хуур” уралдаанд үзэгч­дийн шагнал хүртэж бай­сан. Үнэхээр сайхан дуу. Тухайн үед нэг тоглолт дээр таван удаа дуулуулж билээ. Ганцхан энэ дууг шүү дээ. Үзэгчид дагаж дуулаад л… Тэр үед үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан мэд­рэмж төрж байсан. Тэгээд ч ганц дууг нэг тайзан дээр таван удаа дуулж байсан удаа манай урлагийн түүхэнд байхгүй. Яах вэ, ганц хоёр удаа дуулуулж байсан тохиолдол байдаг.
-Та Италид сурч, амьдарсан. Дуурийн эх орон Итали танд яг юу өгөв?
-Тэр үед би Италийг номонд гардгаар л төсөөлдөг байлаа. Яг очоод сураад амьд­раад ирэхээр тэс өөр юм байна лээ. Яах вэ, байшин барилга нь өнө эртнийх, эвдэгдээгүй гэдэг утгаараа гайхалтай. Харин ард иргэдийнх нь амьжиргааны түвшин, нийгмийн байдал нь манайхантай л адилхан. Яг үнэнийг хэлэхэд Итали улсаас би юу ч сураагүй.
Харин ч багш нараараа бахарх­сан. Энд багш нарын минь хэлдэг үг, зааж сургадаг сургаалыг л дуурийн өлгий Италид зааж байсан. Ганц онцлог нь хүнийг шахаж шаарддаггүй, сурвал сур боливол боль гэсэн ухагдахуунтай юм байна лээ. Сургалт нь манайхыг бодвол их зөөлөн санагдсан. Манайхан яадаг билээ багш нар нь араас нь хөөцөлдөaөд л гүйж байдаг шүү дээ. Тэнд бол тийм зүйл огт байхгүй.
Таны бодлоор сонгодог ур­лагийн үнэ цэн юундаа байдаг юм бол?
-Сонгодог урлагт үзэгч­дийг хуурах гэсэн ямарч боломж байдаггүй. Тухайн тоглолтыг үзэхээр ирсэн үзэгчдэд ямар ч өсгөгч­гүйгээр зөвхөн өөрийн дуу хоолойныхоо цар хүрээг, чадлыг харуулдаг. Тийм ч учраас барууны өндөр хөгжилтэй оронд сонгодог урлаг маш үнэ цэнтэй, өндөр тарифтай байдаг. Сонгодог урлаг хамгийн гол нь санаа сэтгэлийг ариусгадаг юм.
-Харин манай улсын сон­годог урлаг яг ямар түвшин­дээ явна. Таны бодлыг сонс­моор байна?
-1990 он хүртэлх хуга­цаанд манай улсад сон­годог урлагийн хөгжил өндөр түвшинд, бараг л Азидаа тэргүүлдэг байсан. Монголын дуурийн театр их алдартай байлаа. Тухайн үед Зууны манлай дуучин Х.Уртнасан, Г.Хайдав гээд л их сайхан уран бүтээлчид дуурийн тайзыг авч явдаг байсан. Харин ардчиллын жилүүдэд юун сонгодог урлаг, төр засгаас ч анхаарахаа больсон. Тэр цагаас хойш дуучид бор зүрхээрээ дуурийн урлагийг авч явж ирсэн. Одоо бол манай улс орны хамгийн үнэт зүйл мөнгө л гэж бодоод байх шиг. Гэвч мөнгөнөөс гадна оюун ухааны төлөвшилт гэж нэг юм байна. Энэ төлөвшилтийг урлаг тэр дундаа сонгодог урлаг бий болгодог. “Кар­мен”,”Евгений оне­гин”, “Хунт нуур”, “Аида” гээд байнгын үзэг­чид­тэй дууриуд бий. Одоо нэг үеэ бодоход сон­годог урлаг манай улсад хөгжиж бай­на. Хүмүүс ч их үздэг болж.
рианыхаа сэдвийг хоёулаа жаахан өөрчилье. Ингэхэд та урлагийн тогоонд хөл тавиад хэдэн жил болж байна вэ?
-Урлагийн тогоонд чанаг­даж, түүнтэй амьд­ралаа холбоод  бараг 25 жил болжээ. Анх 1992 оны 11 дүгээр сарын найманд хууч­наар Улсын ардын дуу бүж­гийн чуулга одоогоор Эрд­мийн дуу бүжгийн чуулгын хаалгыг татаж байлаа. 1990-ээд оны эхээр гэж бодохоор би дөнгөж л дунд сургуулиа төгссөн жаахан хүүхэд байсан юм уу даа. Энэ том чуулгад Д.Лув­саншарав багшийн дор дагалдан дуучнаар ирж байсан. Эндээс л анх дуучныхаа замналыг эхэлсэн. Чуулгадаа есөн жил дагалдан дууч­наар ажилласан. Дараа нь Дуурийн театрт гоцлол дуучнаар найман жил ажиллалаа. Нийтдээ мэр­гэжлийн урлагийн бай­гууллагад 17 жил гоцлол дуучнаар ажилласан.
-Таныг Завхан нутгаар тань овоглодог, түүгээр тань мэддэг хүмүүс их бай­даг юм билээ?
-Тийм ээ. Намайг олон түмэн нутгаар минь овог­лодог. Би Завхан айм­гийн Тосонцэнгэл сумын хүн. Манай нутаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан нутаг. Олон ч алдартан төрөн гарсан. Бас хүний дуулах чадвар, хоолойны цар хүрээнд удам генээс гадна нутаг ус, уул толгод нь их нөлөөлдөг юм шиг байна лээ.
Та саяхан хүүтэй болсон. Одоо хүү тань нэг нас хүрч байгаа гэл үү?
-Тийм ээ. Хүү маань өнгөрсөн жилийн 10 дугаар сарын нэгэнд төрсөн. Одоо нэг нас гарантай. Д.Бил­гүүнтөгөлдөр гэдэг. Эрдэм ном­той хүн болог гэж бодоод энэ нэрийг өгсөн. Аав нь урлагийн хүн гээд хүүгээ заавал урлагаар яв гэж хэлэхгүй. Гагцхүү эрдэм номтой хүн болог л гэж бодож байна.
Гэр бү­лийн­хээ хүнийг танилцуулахгүй юу?   
-Манай хүн Сэлэнгэ аймагт төрж өссөн. Гадаад хэл­ний багш хийдэг. Б.Саран гэж сай­хан бүсгүй бий. Бид хоёр хүүхэд­тэй. Тэд­нийгээ сайн сай­хан амьд­руу­лах гэж ажиллаж яваа жи­рийн л гэр бүл дээ.
-Ярилцсанд баярлалаа. 

Өглөөний сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car