Эрүүл мэндийн яам энэ жилээс эхлэн жил бүрийн 9 дүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгоод байгаа. Тэгвэл энэхүү сарын аяны нээлт өнөөдөр Чингисийн талбайд 12.00 цагт эхэллээ.
Тус үйл ажиллагааны нээлтэд холбогдох яам, агентлагууд, эмнэлгийн байгууллагууд оролцсон бөгөөд их дээд сургуулиудын төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр оюутнуудад эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар сургалт, сурталчилгаа явуулж, эрүүл мэндийн даатгалд хамруулах, хараа шалгах, амны хөндийн үзлэг зөвлөгөө өгөх, өндөр жин үзэх зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж байлаа. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл болон шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв, Наркологийн эмнэлэг, амаржих газрууд зэрэг байгуулага, оюутнуудад үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг хийж, зөвөлгөө өгч байгаа юм. Тус үйл ажиллагаа өнөөдөр17.00 цаг хүртэл үргэлжлэх гэнэ. Түүнчлэн энэ сарын аяны хугацаанд оюутнуудад эрүүл мэндээ хамгаалах талаар сургалт, сурталчилгаа явуулаад зогсохгүй оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах зорилготойгоор энэхүү аянг өрнүүлж байгаа юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.