УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс АТГ руу шилжүүлжээ. Улмаар дээрх хоёр байгууллагаас хамтарсан ажлын хэсэг гарч, АТГ шалгахаар болсон байна. Харин түүний эхнэр О.Эрдэнэсолонгод холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Ё.Отгонбаярыг хоёр жилийн өмнө Налайх дүүргийн харьяат, “Тавин лан” компанийн захирал Х.Цогнойжамцыг дарамтлан “Ланд круйзер-200” маркийн автомашиныг нь дээрэмдэж, хахууль авахыг завдсан хэрэгт буруутгасан. Харин түүний эхнэр О.Эрдэнэсолонгыг дөрвөн банкин дахь өөрийн эзэмшлийн 26 дансаар дамжуулан их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм.
Мөн түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг удахгүй болох УИХ-ын ээлжит бус чуулган дээр хууль хяналтын байгууллагынхан тавих талаар мэдээлэл гараад байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.