Өнгөрсөн тавдугаар сард Ариел Кастро гэх бага сургуулийн жолооч эрийн аймшигтай хэрэг дэлхий дахинд ил болсон. Тэрээр гурван охинг хулгайлан гэрийнхээ хонгилд арав гаруй жил хорин тэдний нэгнээс хүүхэдтэй болсон байсан билээ. Түүнд шүүхээс зуу гаруй зүйл ангиар 1000 жилийн ял оноосон билээ. Тэрээр шүүх хурлын үеэр “Миний охиноос асуувал намайг сайн аав хэмээн хэлнэ” гэж мэдэгдэж байсан. Харин тэрээр өөрт оногдсон 1000 жилийн ялын дөнгөж нэг сарыг эдлээд байхдаа амиа хорлосон байна. Түүнийг хоригдож байсан шоронгоос өчигдөр харгалзагч нарыг ороход тэрээр таазнаас өөрийгөө дүүжлэн амиа хорлосон байна гэдгийг мэдээлсэн байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.