“Prosound” студийн захирал, дуучин Ж.Алтанцэцэг хөгжмийн ертөнцөд охидын шинэ хамтлаг “төрүүлэх”-ээр ажиллаж байна. Тэрбээр MN25 телевизийн “Making the Band” шоу нэвтрүүлгийн шинэ охидын хамтлагийн продюсерээр ажиллах юм байна. “Making the Band-1” нэвтрүүлэг “Anemone” хэмээх охидын хамтлаг байгуулж, “Харанга” хамтлагийн хөгжимчин, “Up Music” продакшны захирал Ц.Чулуунбат продюсерээр нь ажилласан. Шоу нэвтрүүлэг дууссан ч Чука “Anemone” хамтлагтайгаа дахин гэрээ байгуулж, цаашид продюсерээр нь ажиллахаар болсон байна.
Тэгвэл дуучин Ж.Алтанцэцэгийн хамтран ажиллах охидын шинэ хамтлаг ямар имижтэй байхыг одоогоор нууцалж байгаа юм. Ямартай ч дараагийн охидын шинэ хамтлагийг “Prosound” студийн захирал Ж.Алтанцэцэг продюсерлэж, рок попын ертөнцөд алхуулах нь ээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.