Монгол ньюс мэдээллийн төв-д
12.00 цагт Хувиараа ашигт малтмал олборлогч иргэд орон нутагт үйл ажиллагаа явуулахад Засаг дарга нарын хууль бус үйлдэл хүндрэл учруулж үүний улмаас хүний амь нас хохирсон асуудлаар Монголын бичил уурхайн нэгдсэн “Дээвэр” холбооноос мэдээлэл хийнэ.
12.30 цагт ШУТИС-ийн оюутны холбооноос сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.00 цагаас Зууны мэдээгийн “Үндэсний мэдээллийн төв”-д “Хүүхэд ирээдүйн эзэд” ТББ -аас хэвлэлийн хуралтай
МОХ-оос 11:30 цагаас Нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
“Монгол-Ус” ТӨҮГазрын хурлын зааланд 10 цагаас Солонгос Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Усны чанарыг сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах ажлыг хэрэгжүүлсэн төслийн нээлтийн арга хэмжээ болно.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр 10 цагт болно. Хуралдаанаар “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ байгуулах тухай, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулах төсөл, “Дэнж сансар-Өргөө” ОНӨААТҮГ-н 50 жилийн ойг тэмдэглэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.