Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоо байгаагаас 36.7 хувиар нэмэгдүүлж 192 мянган төгрөг болгох шийдвэрт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо гарын үсэг зурсан билээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд зааснаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хороо хэлэлцэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд шинэчлэн тогтоож байх ёстой. Энэ дагуу 2011 оны дөрөвдүгээр сарын 5-нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өмнөхөөс нь 30 хувь өсгөн нэг цагт 835 төгрөг 71 мөнгө буюу сард 140400 төгрөгөөр тогтоосон. Харин үүнээс хойш шинэчлэн тогтоогоогүй байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн яам, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллөөс бүрдсэн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоогоод байгаа. Тодруулбал, нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө буюу сард 192000 төгрөг болгохоор тогтоож, гарын үсэг зурсан бөгөөд энэ шийдвэр ирэх 10 дугаар сард улсын төсөв хэлэлцэгдэхээс өмнө буюу энэ сарын 1-нээс мөрдөгдөх юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.