Болгарын Нессебар хотод энэ сарын 23-наас 31-нд зохион байгуулагдсан “Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөжээ. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон “Домог” чуулгынхан Гран при шагнал хүртэн дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аварга цолны эзэн болсон байна.
“Домог” чуулгын бүрэлдэхүүнд ардын хөгжмийн “Домог” хамтлагийн уран бүтээлчдээс гадна бүжигчид, уртын дуучид, уран нугараач багтсан ажээ. Түүнчлэн “Домог” хамтлагийнхан дангаараа дан хөгжмийн төрөлд өрсөлдөж Грекийн домогт гардаг хөгжмийн бурхан Орфюзийн дүрс бүхий алтан цом гардсан юм байна. Харин тэмцээнд үзүүлсэн зургаан удаагийн тоглолтыг найруулан тавьсан төрийн шагналт Д.Сосорбарамд Дэлхийн язгуур урлагийн академиас “маэстро” цол олгохоор шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.