Монгол дахь олон улсын хатагтай нарын нийгэмлэгээс өнөөдөр 200 сурагчид цүнх, хичээлийн хэрэгсэл бэлэглэх гэж байна. Олон Үндэстний Хатагтай нар амьдралын боломж нөхцөл тааруу айл өрхийн хүүхдүүдэд туслан, хичээлийн хэрэгсэл, цүнх бэлтгэж өгөх хүсэлтэй байгаагаа Монголын эмэгтэйчүүдийн санд уламжилжээ. Энэхүү сайн үйлсийн ажлыг Монголын эмэгтэйчүүдийн сан хариуцан, зохион байгуулж, Улаанбаатар хотын захын хорооллын 65, 117, 29-р сургуулийн хагас болон бүтэн өнчин 200 хүүхдэд цүнх болон хичээлийн хэрэгсэл олгохоор болсон байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.