-Өнөөдөр 14 цагт “Гацуурт”-ын Л.Чинбатын нийслэлийн өмчит газарт хууль бусаар баригдаж байгаа барилгыг Хотын захирагч Э.Бат-Үүл өөрийн биеэр очиж үзэж танилцах аж. Энэ үеэр иргэд олон нийт хүссэн мэдээллээ хотын даргаас авч болох юм байна.
Замын цагдаагийн газраас өнөөдөр 14:00 цагт хэвлэлийн бага хуралтай. Уг хэвлэлийн бага хурлаар “Үнэмлэх олголтын талаар”, “1-р эгнээнд зогсож буй тээврийн хэрэгсэлийг ачих” асуудлаар хэвлэл мэдээлэл сэтгүүлч та бүхний сонирхосон асуултанд хариулна.
-30.000 мянган залууст зориулсан FREEDOM шоу тоглолт өнөөдөр 21 цагт Төв Цэнгэлдэх хүрээлэнд болно.
13:00 цагт Багануур дүүргийнхэн Тусгаар тогтнолын ордны 3 давхарт хэвлэлийн бага хурал зарлаж байна.
14.00 цагаас НМХГ-ын 5 давхарт хурлын танхимд Сургууль, цэцэрлэгүүдэд хийсэн шалгалтын талаар мэдээлнэ.
ӨНӨӨДӨР MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВД
11.30 цагт МАН-ын Шинэчлэлийн хорооноос Засгийн газрыг огцруулах асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт ”Иргэдийн шударга шүүх”, “Зөв Монголын төлөө хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас шинэчлэлийн Засгийн газар болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд асуулга хүргэх талаараа мэдээлэл хийнэ.
12.30 цагт Гадаадын хөрөнгө оруулагчдын “Invest Mongolia 2013” чуулга уулзалт болохтой холбогдуулж ерөнхий зохион байгуулагч “Фронтиер” компаниас мэдээлэл хийнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.