Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн хуулийн төслийг танилцуулах юм байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, С.Дэмбэрэл нарын санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас санал, дүгнэлт өгнө.Мөн “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцийн нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хууль” зэргийг энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаархэлэлцэнэ.
Түүнчлэн БОНХ-ийн сайд С.Оюун Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцүүлэх бол ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон Алт олборлолтыг нэмэгдүүлэх тухай, IV цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн гэрээний төслийг тус тус танилцуулах юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.