antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 17, 2011 Comments are off

Хужаа бараа мэт хил дамнан худалдагдах Монгол хүний эрхийг хэн хамгаалах вэ

нийтлэсэн Admin

Дэлхийн сүүдэртэй эдийн засгийн ашиг орлогыг хүний наймаа, хар тамхи тэргүүлсэн гэнэ. Тэр ч утгаараа хүн төрөлхтөн хар тамхи, хүний наймаатай хатуу тэмцэж эхэллээ. Харин бид энэ талаар хэлэх ярих юутайсан билээ. Хэдхэн жилийн өмнө хүний наймааны талаар харь гаригийн хүмүүс мэт ойлголттой, тэр хэрээр харь хол сонсогддог байсан. Гэвч өнөөдөр эл гамшиг бидний цөөхөн монголчуудын өдөр тутмын амьдрал дунд хөл тавьж, айдаст автуулан дарамталдаг болсон байх юм. Хүн гэдэг амьтан угаасаа мэдэхгүй юмныхаа дайсан байдагчлан хүний наймааны гай гамшгийн талаар төдийлөн зөв ойлголтгүй явсан Монгол хүн эл гамшигт өртөн эд бараа мэт хил дамнуулан худалдагддаг болчихсон байх юм гэж хэдхэн жилийн өмнө хэн нэгэн хэлсэн бол итгэхгүй л байх байлаа.  За тэгээд муу юм модон улаатай гэдэг болохоор элдвээр хэлүүлэхээс эмээн үйлээ үзэж хүний нутагт бараа таваар мэт үзэгдэн үхэхээс бусдыг үзэж байж эх нутагтаа хөл тавьсан нь ичиж зовоод энэ талаар хууль, цагдаагийн байгууллагад хандалгүй хав дарж орхих нь түгээмэл байдаг тухай төрийн бус байгууллагынхан хэлдэг.  Саяхан нэг залуу Турк улсын Станбул хотод жинхэнэ утгаараа боолчлогдож байгаад ирсэн тухайгаа хоолой зангируулан ярьж, бас нэг Монгол хүн харийн нутагт боолчлогдчих вий гэж эмээсэндээ сэрэмжлүүлж байхыг цэнхэр дэлгэцээр харсан. Охид, хүүхнүүд л хүний наймааны золиос болдог гэх ойлголт хоцрогдсон болохыг эл залуу нотолсон. Ингээд бодохоор хэдэн Монгол эмэгтэй харийнхны өврийг дулаацуулж, нутагтаа хэрхэн буцахаа мэдэхгүй уйлж суугааг таахын аргагүй. Ажаад байхад хүний наймааны золиос бологсдын олонх нь хөгжилтэй харь оронд өндөр цалинтай ажил хийж, утаат Улаанбаатарт өлөн зэлмүүн өдөр хоногийг өнгөрүүлж буй ар гэрийнхэн, үр хүүхдээ асарч ивээх ирмүүн хүслээр жигүүрлэн хилийн дээс алхсан байдаг юм билээ.

Хэдэн сарын өмнө Нийслэлийн шүүхийн эрүүгийн танхимд Г.Ганзориг, Г.Батдэлгэр, Б.Бүрнээбаатар, Г.Чинзориг, Д.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх болсон. Тэд 18-25 насны 10 бүсгүйг хил дамнуулан худалдаалсан хэрэгт холбогдсон юм. Давж заалдах шатны шүүх хурлаар хэргийг хэлэлцээд Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг нарт анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бол Б.Бүрнээбаатар, Д.Сэлэнгэ нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хохирогчдын талынхны голыг харлуулж орхисон.

Уг нь нэр бүхий залуус уг хэргийг урьдчилан үгсэн тохирч хамтран үйлдсэн нь тогтоогдсон юм билээ. Өөрөөр хэлбэл таньдаг учраас ажилд оруулж өгнө гэхээр нь итгэсэн хэмээн хоирогч бүсгүйчүүд мэдүүлж байсан юм. Хүний наймаа зөвхөн хилийн чинадад өрнөж, хохирогчид нь хүний нутагт муугаа үздэг гэж бодож байвал эндүүрэл болно.

Эх нутагтаа ч энэ төрлийн гэмт хэргийн золиос болох магадлал өндөр байдаг. Хүчээр хорьж, биеийг нь үнэлүүлж, ашиг хонжоо олдог сүлжээ Улаанбаатарт л лав бий. Цагдаагийнхан тэднийг эрж хайж, илрүүлж байгаа гэдэг ч эрсдэлд автан энэлж суугаа охидын тоо буурахгүй л байгаа. Хэдийгээр биеэ үнэлэх явдлыг хувь хүний ухамсартай холбоотой хэмээн буруутгах нэгэн байх ч 15-хан настай охин сайн дураараар янхандалт руу хөл тавьсан гэдэгт би л лав итгэхгүй.

Он гарсаар энэ тохиолдолд өртсөн нэг эмэгтэй Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гомдол гаргажээ. Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс асуудлыг шалгаж, шийдвэрлэж өгөөч хэмээн аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст хандсан байна. Хохирогчийн зүгээс ч Ховд аймгийн прокурор болон холбогдох хууль, хяналтын байгууллагуудад өргөдөл, гомдол хүргүүлсэн боловч тэдний зүгээс нааштай хариу өгөөгүй аж. Түүгээр ч барахгүй Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хүсэлт, хохирогч эмэгтэйн өргөдлийг хүлээн авсан албан тушаалтан, хариуцлагатнууд “Унаа, машин зэрэг тодорхой бэрхшээлийн улмаас газар дээр нь очиж шалгаж чадаагүй. Амжаагүй л байна” гэсэн тайлбар хийж суусан.

 

Эх сурвалжийн өгүүлснээр Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт ийм явдал өмнө нь ч бас гарч байсан агаад уг хэргийг үйлдсэн этгээд өмнө нь ч цөөнгүй удаа бусдын биеийг хүчээр үнэлүүлж байсан гэх сураг бий. Эцэст нь тэмдэглэхэд нь цөөхөн монголчууд та бидний элэг нэгт ахан дүүс хүний наймааны золиос болсон нэгний эмгэнэлт хувь заяаг давтахаар утасныхаа товчлуурыг дарж байгаа. Ичиж зовоод эрсдэлд өртөж буйгаа, өртснөө нуун уйлж суугаа. Тэр бүхнээс бид өөрөө өөрийгөө, бусдыгаа, хөршийгөө, найзыгаа, ахыгаа, дүүгээ хамгаалах ёстой. Хужаа бараа мэт Монгол хүн хил дамнагдан худалдагдахыг зогсоохын тулд хамтдаа тэмцэцгээе…

chuhalmn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car