antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2011 Comments are off

Засаг ноёнууд яагаад л байна даа!

нийтлэсэн Admin

Томоохон аймгийн хэмжээний дүүргийг удирдаж яваа засаг даргын нарын эрх мэдлийг чамлаж болохгүй.

Хорооны дарга гэхэд сумын даргын статустай байхад дүүргийнх бол түүнээс ч илүүг шийдэж чадах нь тодорхой. Ажил хийж, шийдвэр гаргахынхаа хажуугаар асуудалд орооцолдохдоо ч бас томыг нь сонгодог моод дэлгэрч. Энэ оноос эхлэн Нийслэлийн засаг даргаас дүүргүүдэд эрх шилжүүлж нэг тэрбумыг засаг ноёд өөрсдөө мэдэж бүтээн байгуулалт хийхийг үүрэгдсэн. Гэвч мөнгөний үнэр ханхийлгэсэн шунамаар энэ шийдвэр араасаа цөөнгүй асуудал, ар өврийн хаалга хэрэглэж хувьдаа завшсан гэх хардалт сэрдэлт дагуулсаар гэм багатайхан явдаг байсан хэдэн ноёдыг гэмтний ширээний ард суулгаж эхэлсэн таагүй мэдээ байна.

Анх л төрийн албан хаагчид хөрөнгө оруулгын мэдүүлгээ бөглөж эхлэх үеэс тоонд муугаа гайхуулах шиг хоёр жил дараалан буруу бөглөөд хэнэг ч үгүй “Андуурчихжээ” гэж суусан БГД-ийн засаг дарга хатагтай Л.Амгалангийн но-г сонгогч олон мартаагүй байгаа. Бараг л “Андуурсийн, андуурсан хүнийг та нар яах юм” гэж ширвэх шахан суудалдаа үлдсэн мань хүн мэдээж дүүргийн эзэгтэй хэвээрээ үлдэхийн тулд овоохон банга амссан. Үүний дараа баячуудын бас үйлдвэржилтийн дүүрэг хэмээн нэрлэгддэг Хан-Уулын Ж.Ганхуяг бас яалаа. Идсэн уусан нь түмэнд тодорхой байсан түүнийг хөөрхий муу хотын дарга наашаа харж өмөөрч, цаашаа харж өшиглөж байж суудалд нь үлдээгээгүй юу. Гэмтнийг илт хаацайлсныг нь бодохоор мээр бас зүгээргүй ч юм болов уу гэх хардалтын хар хэрээ ч хэвлэл мэдээллээр гуаглаад амжсан. ЗҮгээр ч гүтгүүлэхгүй, зүг нэгтээ нөхрөө чирдэг нь ийм гайтай байгаа юм.

Засаг ноёд хуулийн байгууллагын хаалга татсан хар мөр ингээд замхарчихсангүй. Сүүлийн үед Налайхын Б.Баяндэлгэр АТГ-аар 3 дахиа шалгуулж байгаа гэх. Хавар дуусаж байхад хаврын асуудлаа зун дуусаж байхад зун хийх ёстой ажлаа яриад явдаг энэ даргын хувьд яг яагаад давтан шалгуулаад байгаа нь тодорхой бус. Ямартай ч гуравдахиа гэдэг нэг гэсэн үг биш болохоор манай хүн бас зүгээргүй байх нь.

Гэтэл саяхнаас СХ-ны сэргэлэн н.Болд баривчлагдлаа, үгүй гэнэ ээ, баривчлагдсан ч суллагдсан гэнээ гэх итгүүлсэн, тэгснээ хуурсан яриа тарж эцэст нь баривчлагдсан нь үнэн болж дуусаж байх шив. Мань хүн цас арилгадаг бодист нөөцөлсөн 300 саяа хувьдаа завшсийн гэнэ үү.

Нийслэлийн шуурхай, засаг даргын зөвлөлийн хурал дээр “Ээ гэгээ минь манайх ядуу дүүрэг, хүн ам олон, хөдөөнөөс шилжин ирэгсэд шөнө унтуулахгүй байна” гэж ирээд зовлон тоочиж, тусламжын будаанаас хүртэл хувь илүү авч байж салдаг сэргэлэн н.Болд яагаад л гэнэ алдаад байна даа. Нөөц хөрөнгөгүй гээд л байсан байж л байсан байнашд. Энэ мэт засаг ноёдын дуулиан хэвлэл мэдээллийнхний бас нэгэн зажлууртай сэдэв болоод байна.

Нөхөд өө,  сонгууль айсуй…

Хараа хурц, чих соргог байхгүй бол хаа сайгүй та хэдийг онилсон улс зүгээр суулгахгүй шүү.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car