antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 22, 2013 Comments are off

Сурагчийн дүрэмт хувцсыг танилцуулна

нийтлэсэн Admin

008a9f4340c96big1 10.30 цагаас сурагчдын дүрэмт хувцасны загвар болон шинэчлэгдэн шинээр хэвлэгдсэн сурах бичгүүдийг танилцуулах юм байна. Тус арга хэмжээ “Шилмэл загвар”-ын байранд болно.

09.40 цагаас УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нарын гишүүд санаачлан “Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барина.

10:30 цагт Баруун дөрвөн замын урд талын Голомт хотхонд байрлах “Шилмэл загвар”-ын байранд сурагчдын шинэ дүрэмт хувцасны загвар, чанар болон агуулга нь шинэчлэгдэн шинээр хэвлэгдсэн сурах бичгүүдийг танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

12.30 цагт Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог уламжлалын дагуу Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзана.

11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: 50-60 оны улс төрийн хэлмэгдэгсэд ба тэдний цагаатгалын асуудлаар Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос мэдээлэл хийнэ

12:00 цагт Залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын дунд зохион байгуулж буй “Залуус лиг 2013” сагсан бөмбөгийн тэмцээний хаалтын ажиллагаа Спортын төв ордонд болно.

10.00 цагаас “Түгээмэл хөгжил” төв, Улсын Халамж үйлчилгээний ерөнхий газар хамтран “Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах нөхцөл, боломж” сэдвээр Япон-Монголын төвд олон улсын семинар зохион байгуулна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car