antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 20, 2013 Comments are off

Ч.Баттуулын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

нийтлэсэн Admin

90fed4444ca70c8bigӨчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүх Ч.Баттуулд холбогдох хүн амины хэргийг хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттогтох “Тус хүн амины хэргийг Ч.Баттуул нь хэн нэгний ятгалгаар үйлдсэн байж болзошгүй. Миний үйлчлүүлэгч хэн нэгний өмнөөс хэрэг хүлээх гээд байгаа тул хэргийг нарийвчлан шалгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргажээ. Иймд шүүх бүрэлдэхүүн Ч.Баттуулын өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаасан байна.

Хэргийг сануулахад, Монгол Улсын иргэн Ч.Баттуул өнгөрсөн оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Төв  аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжинболдог орчимд өөрийн багш болох АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг зургаан удаа буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Энэ хэргийн шүүх хурал энэ оны дөрөвдүгээр сарын 4-нд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болсон ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Өнөөдрийн байдлаар Ч.Баттуулд холбогдох хэргийг гурвантаа мөрдөн байцаалтад буцаагаад байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car