antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 19, 2013 Comments are off

Сансарын аюулгүйн тойргоос Цайз зах хүртэлх замыг хаалаа

нийтлэсэн Admin

26935Доржийн гудамж буюу Сансарын аюулгүйн тойргийн уулзвараас Цайз зах хүртэлх 2.8 км авто замыг “Беринг” ХХК өргөтгөн шинэчилж байгаа. Уг ажлын хүрээнд өнгөрсөн баасан гарагаас эхлэн долоо хоногийн турш хуваарийн дагуу Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газартай зөвшилцөн хааж, зам барилгын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийхээр болжээ. Энэ сарын 16-21-ний өдрүүдэд Монелийн уулзвараас Маахуур толгойн уулзвар хүртэл 400 метр замыг хааж, бохир усны шугамыг шинэчлэн, замын хучилтыг хийж нээх аж. Харин 21-24-ний хооронд Сэлэнгэ зочид буудлын баруун талын гарцнаас Хил хамгаалах албаны уулзвар хүртэл 210 метр зам хааж, борооны ус зайлуулах шугам, цементээр бэхжүүлсэн суурь, замын хучилтын ажил хийж нээх юм байна. Харин энэ сарын 24-29-нд Хил хамгаалах албаны уулзвараас Маахуур толгойн уулзвар хүртэл 740 метр зам хааж, цэвэр усны шугам татаад цементээр бэхжүүлсэн суурийн ажил, замын хучилтын ажлыг хийж нээхээр болжээ. Тиймээс дээрх хуваарийг харгалзан замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулллаа.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car