antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 19, 2013 Comments are off

Троллейбус найман өдрийн турш үнэгүй үйлчилнэ

нийтлэсэн Admin
автоНийслэлийн Удирдлагын зөвлөл өнөөдөр цаг үеийн асуудлаар яаралтай хуралдаж, замын хөдөлгөөний ачааллыг  хэрхэн бууруулах талаар  хэлэлцсэн байна. 
Тодруулбал, нийслэлд зам засварын ажил ид өрнөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Зүүн дөрвөн зам, Офицерүүдийн ордон, Ботаник, Доржийн гудамж, Хан-Уул дүүргийн үйлдвэрийн гудамжны зэрэг 9 зам, 10 орчим уулзварт засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийж, хэсэгчлэн хаагаад байна. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байгаагаас гадна хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан  хотод орж ирэх тээврийн хэрэгслийн тоо эрс өссөн нь хотын зарим замуудад түгжрэл үүсгэх шалтгаан болжээ.
Иймд  замын хөдөлгөөний ачааллыг бууруулах түр зохицуулалтыг 8 сарын 24-31-ний өдрийг дуустал 8 өдөр хэрэгжүүлэх саналыг “Авто замын түгжрэлийг бууруулах, нэгдсэн удирдлагаар хангах”  эрх, үүрэг бүхий ажлын хэсгээс оруулжээ. Ажлын хэсэг 8 сарын 24-31-нийг дуустал 07:00-21:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах, хязгаарлалтын хугацаанд троллейбусыг үнэгүй явуулах, энэ хугацаанд  Нарантуул захын хойд хаалга хүртэл шинээр автозам тавьж, нарны зам руу чигээр нь гаргах,  нийтийн тээврийн шинэ зогсоол хийх, захын доторх автомашины зогсоолыг цэгцлэх, Мишээл экспо, Жигжиджавын гудамж, Зүүн дөрвөн зам, Офицерүүдийн ордон, Ботаник, Доржийн гудамж, Үйлдвэрийн гудамжны зорчих хэсгийн засвар, шинэчлэлтийн ажлуудыг  100 хувь дуусгах шаардлагатай гэж үзсэн байна. Ингэснээр замын хэт төвлөрөл тодорхой хэмжээгээр буурах юм.
Түүнчлэн төвийн 6 дүүргийн 17 цэгт хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг түрээсийн хураамжгүйгээр зохион байгуулахаар боллоо. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд зах худалдааны төвүүдийн автозогсоолыг цэгцлэх, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг ачих, журамлах, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн  хаяг тодорхойгүй  бол улсын дугаарыг нь хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзсэн байна.  Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг дэмжсэн бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах  түр зохицуулалтын арга хэмжээ авах тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргахаар болжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car