antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 16, 2013 Comments are off

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороотой

нийтлэсэн Admin

01xcМалчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо үргэлжлэн орно.

2013 оны 08 дугаар сарын 15-ны 20 цагаас 08 дугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус,Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 10-15 градус бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Бороо, зарим газраар их бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүнхойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-15 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

2013 оны 8 дугаар сарын 17-ноос 8 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд баруун болон зүүн зүгийн нутаг, төвийн нутгийн зүүн хэсээр, 18-нд баруун болон төвийн нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 17,18-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө4-9градус, өдөртөө 15-20 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө20-25 градус дулаан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car