antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 14, 2013 Comments are off

Айлын хашаанаас тэсрэх бөмбөг олджээ

нийтлэсэн Admin
52218ad04a51c74ebigЧингэлтэй дүүргийн наймдугаар хороонд оршин суугч Х-ийн хашаанаас гар бөмбөг олджээ.Тэрээр өнгөрсөн даваа гаригт гар бөмбөгийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэнэ. Тэсрэх бөмбөгийг онцгой байдлын ажилтнууд болон цэргийн ангийнхан аюулгүй болгосон байна.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн байцаагч Н.Төгсбаяр “Хашаанаасаа гар бөмбөг олсон иргэн өөрийн биеэр цагдаагийн байгууллагад авч ирж өгсөн. Энэ нь маш аюултай. Тэсрэх, дэлбэрэх аюултай бодис олсон иргэд хамгийн түрүүнд онцгой байдлын аврагчдад мэдээлэх ёстой. Гар хүрч болохгүй, өөртөө болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй” хэмээн анхаарууллаа.

Эх сурвалж: Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car