Монголын сайхан бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг тодруулдаг “Мiss Моngolia” тэмцээнийг 10 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. 2004 оноос хойш уламжлал болсон уг тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын үндэсний олон нийтийн төлевиз ажиллаж байгаа аж.
Тэмцээний ялагч олон улсын миссийн тэмцээнд оролцох урилга гарддаг бөгөөд энэ жилийн тэргүүн мисс Японы Окинаво аралд болох “Miss International 2013”, дэд мисс Эквадорын Гвиней-д болох ”Мiss World tourism”-2013, гуравдугаар байрт шалгарсан сайхан бүсгүй Солонгосын Сөүл хотноо болох World Miss University- 2013” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болох юм.
“Miss Mongolia 2013”-т оролцогчид олон улсын миссийн тэмцээний жишиг зургаан төрлөөр өрсөлдөнө. Үүнд, мисс модель, мисс фото, мисс авьяас, мисс бикини, мисс спорт, мисс гүүдвил /оюунлаг, ухаалаг, тусч/ гэсэн номинаци багтжээ. Мөн энэ жилийн тэмцээний онцлог нь хөдөө орон нутгаас гоо бүсгүйчүүдийг шалгаруулж байгаагаараа онцлогтой.
Ирэх сарын 11-нд Монголын мисс бүсгүй тодрох болно. Харин оролцогчдыг энэ сарын 16-ныг хүртэл бүртгэж байгаа аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.