antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 12, 2013 Comments are off

Гурван хүн тутмын нэг нь байр хүсчээ

нийтлэсэн Admin

байрНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй биечлэн уулзах хүсэлтэй 154 иргэний тавьсан санал, хүсэлтийг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор шийдвэрлэн хариу өгчээ.

Нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нараар ахлуулсан 6 ажлын хэсэг 2013 оны 07-р сарын 31-нээс 08-р сарын 08-ны өдрүүдэд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газруудад тус тус ажиллаж, иргэдтэй уулзсан аж. Уулзалтад оролцсон иргэдийн саналыг авч үзвэл 33.1 % буюу 3 хүн тутмын 1 нь хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаагаа хэлж, орон сууц олгохыг хүсчээ. Түүнчлэн өмнө нь хураалгасан байрны оронд шинэ орон сууц авах, ахмадын орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд цөөнгүй байлаа.  Мөн иргэдийн 25.3 % буюу 4 хүн тутмын 1 нь газар авах хүсэлт болон газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбоотой, газрын хэмжээ, давхардлаас үүссэн зөрчил, маргаантай асуудлаар хандсан байна. Хотын даргатай биечлэн уулзах хүсэлтүүдийн ихэнх нь хариуцаж буй салбарын хүрээнд шийдвэрлэгдэх бүрэн боломжтой асуудлууд байсан юм. Тиймээс цаашид энэ асуудлыг нийслэлийн нутгийн захиргааны салбар хариуцсан байгууллага, нэгжүүд шуурхай шийдвэрлэж, эцэслэн хариу өгөх тогтолцоонд  шилжихээр боллоо.  Нийслэлийн удирдлагуудаас 67 иргэний хүсэлтийг яаралтай судлан нягталж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж хариу өгөх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car