antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 16, 2011 Comments are off

Болжмор бүргэдийн дэвэлтээр дэвж “амжих уу”

нийтлэсэн Admin

МАХН гэдэг нэрийг авахад чамлахааргүй их хувь нэмэр оруулсан Ц.Шинэбаяр гишүүн өдгөө Хамуг Монголын хөдөлмөрийн намыг тэргүүлэх болсон. Уг нь түүнийг МАХН-ынхан ихээхэн үнэлж, дэд даргын суудлаа тавьж өгөөд зогсолгүй дараагийн сонгуульд номер “хоёр” хүнээр тодруулан зам мөрийг нь засч дардан шулуун болгож өгөхөөр ярилцаж байсан гэх юм билээ.

Гэвч тэрбээр өөрийгөө хамаг Монголд нэрд гарч, хаа ч очсон газардахгүй хэмээн хөөрөлхөж номер нэг хүн болохоор зүтгэж байгаа нь энэ. Гэхдээ бодит байдал дээр түүнийг гэхээсээ МАХН-ын номер нэг хүн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг гэх хүн олон гэх үгийг учир мэдэх улс хэлж байна билээ.

Тэгэхээр эрхэм түшээ Ц.Шинэбаяр өөрийгөө хэтэрхий өндөр үнэлсэн байж таарлаа. Ямартай л энгийн иргэдийн дунд болжмор бүргэдийн дэвэлтээр дэвж “амжих уу” гэх егөөдөл газар авсан байх вэ. Хэрвээ хийсвэр сэтгэлгээгээр хөөрөлхөн байгуулсан Хамаг Монгол хөдөлгөөн нь итгэл хөсөрдүүлж, мань хүн газардвал хэн түүнийг өвөр түрийдээ авах бол… Сонин л санагдаад байгаа юм даа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car