antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 6, 2013 Comments are off

“Да хүрээ“ захын автозогсоол стандартын шаардлага хангасангүй

нийтлэсэн Admin

даЗамын хөдөлгөөний ачаалллыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Да хүрээ” захын автомашины зогсоолын байдалд хяналт шалгалт хийжээ.

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ трейд” ХХК компанийн эзэмшлийн 6,5 га талбайд 2500 аж ахуйн нэгж, байгууллага, иргэн автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг юм байна. Да хүрээ зах нь 7 орц, гарц бүхий худалдааны хашаатай бөгөөд 163 автомашины багтаамж бүхий 3 зогсоолтой юм байна. Мөн худалдааны цэг, контейнерийн завсар 40 автомашины зогсоол нэмж байгуулжээ. Гэвч ил зогсоолыг байгуулахдаа “Тээврийн хэрэгслийн үйлчилгээ, гаражийн байгууламжийн төлөвлөлт”-ийн шаардлагыг хангаагүй байна. Мөн гадна зогсоолууд борооны ус зайлуулах суваг, хоолой байгууламжгүй, зогсоолын аюулгүйн тэмдэглэгээг шар зураасаар тэмдэглээгүй, 1 зогсоолын талбайг тэгшилж цардаагүй, худалдааны контейнерын болон худалдаа эрхлэгчдийн эзэмшиж буй талбайн цемент ховхорч, нүх гарсан, захын орчимд автомашины замын зорчих хэсгийн 1-р эгнээнд автомашин байрлуулан худалдаа эрхэлдэг зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car