Нисэхэд баригдаж буй “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын барилгын ажлын явцтай Монгол Улсын Ерөнхий сайд 11.40 цагт танилцахаар болжээ. Бүтээн байгуулалтад дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, барилгын салбарт ажлын байр бий болгох, иргэдийг хямд орон сууцаар хангах энэ зорилтын хүрээнд “Буянт -Ухаа I” хорооллын барилгын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Энэхүү хорооллыг “БҮТИ”, “Дельта”, “ЕСС”, “Эрэлт импэкс”, “UBC” гэсэн үндэсний таван компанийн нэгдэл “Үндэсний бүтээн байгуулалт” корпораци барьж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.