antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 5, 2013 Comments are off

Нийслэлийн нийт хүн амын 92,4 хувь нь газраа өмчилж аваагүй байна

нийтлэсэн Admin

өмч2002 онд батлагдсан “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулиар Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлнэ гэж заасан байдаг. Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь  түүний байршил, зориулалтаас хамааран өөр өөр хэмжээтэй байх бөгөөд нийслэлийн иргэд 0,07га хүртэл хэмжээтэй газрыг нэг удаа үнэгүй өмчлөх боломжтой юм. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд 93,291 иргэн буюу нийт хүн амын 7,6 хувь нь л газраа өмчлөн авчээ. Тиймээс НИТХ-аас нийслэлийн иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил хэмжээг нарийвчлан тогтоож, 2014-2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөлгөөнд тусгуулахаар тогтоол гаргасан юм. НИТХ-ын 2013 оны 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргийн 52 байршилд нийт 15 309 га газрыг өмчлүүлэхээр болж, иргэдэд өмчлүүлэх газрыг хамгаалалтад авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахыг нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car