antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2011 Comments are off

АТГ-ын даргаар очъё гэдэг их зориг уу, их тэнэглэл үү

нийтлэсэн Admin

Хуулийн байгууллагын хуучин бууны хугархайнуудын нэг «хушга» хочит Н.Ганболд АТГ-ын даргаар очих нь нэгэнт тодорхой болчихов. Баргийн хүний шийрэгнэж байсан албан тушаалын саналыг «бүдүүн зүрх» гарган хүлээж авсан энэ эрхмээс «АТГ-ын даргаар очъё гэж байдаг тийм их зориг уу, эсвэл тэнэглэл үү» гэж асуумаар санагдаж буй хүн олон байгаа биз.

Уншигчид «хушга» Н.Ганболдыг ЦЕГ-ын дарга асан «шанага» хочит М.Ганболдтой байнга хэрэлдэж, уралцдаг байсан талаар нь бишгүй сонссон байх. Тэгвэл өдгөө

АТГ-ыг толгойлох дээрээ тулчихаад байгаа «хушга» Н.Ганболдын хувийн танилцуулгыг цухас хүргэе.

Наваансүрэнгийн Гавболд 1955 онд Улаанбаатар хотод төрсөн. 1963-1971 онд дунд сургууль, 1971-1975 онд Төмөр замын техникум, 1984- 1988 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Магистр зэрэгтэй.

1975-1979 омд Улнипоип тар Төмөр замын илчит тэрэгний депод засварчин, мастераар ажиллаж байгаад 1979-1984 онд Улаанбаатар төмөр замын Цагдан сэргийлэх ангид төлөөлөгчөөр ажилд орсноор цагдаагийн байгууллагатай амьдралаа холбосон гэдэг. Улмаар 1988- 1990 онд УБТЗ-ын Цагдан сэргийлэх ангид ахлах төлөөлөгч, Цагдан сэргийлэх ангийн дарга, 1990-1994 онд Эрдэнэт хотын /Орхон аймаг/ Цагдан сэргийлэх хэлтсийн царга, 1994-1996 онд нийслэлийн Хан- Уул дүүргийн  Цагдаагийн хэлтсийн дарга, 1996-1998 онд Нийслэл цагдаагийн Хэв журмын хэлтсийн дарга, 1998-2006 онд Нийслэлийн цагдаагийн  газрын даргаар ажиллаж байв.

Харин 2006 онд ЦЕГ-ын даргын суудлыг Эрүүгийн цагдаагийн газрын дарга М.Ганболдтой булаалдсан ч хүчин мөхөстөж, Тагнуулын Ерөнхий газрын даргын албан тушаал дээр үлдсэн. 2006 оны гуравдугаар сарын 15-наас 2007 оны 11 дүгээр сарын 23-ныг хүртэл Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажилласан тэрбээр дахин халаа сэлгээний шуурганд өртөж, ОХУ-д суух консулаар томилогдсон нэртэй «нутаг заагдсан». Улмаар энэ оны зургадугаар сарын 30-нд бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болж, эх орондоо ирээд байхад нь түүнд АТГ-ын даргаар очих тухай санал хүргүүлжээ. Хэзээ мөдгүй тэтгэвэрт гарах нас нь тулчихсан «настан» энэ саналыг ч дуртай хүлээж авсан бололтой.

Хамгийн гол нь «хушга» Н.Ганболд АТГ-ын даргын алба ажлыг бүрэн дүүрэн

гүйцэтгэж чадна гэдэгт эргэлзэх хүн олон байна. Ингэж эргэлзэх нэг шалтгаан нь түүнийг ТЕГ-ын даргаар томилогдох үед явагдсан шүүмжлэл, өөрийнх нь үйл хөдлөл юм.

Нэгэн түүх өгүүлье. 2006 онд эвслийн Засгийн газрыг унагаж, засгийн эрхийг авсан МАХН хүчний байгууллагын удирдлагуудыг толгой дараалан халж эхэлсэн. Тухайн үед нийгэм үүнийг томчууд өөрсдийнхөө хэргийг нуун далдлах гэсэн оролдлого гэж үзэж байв. Энэ нь ч батлагдаж, халаа сэлгээний шуурганд хамгийн түрүүнд авлигын томоохон хэргийг шалгаж байсан хошууч. генерал Д.Сандаг-Очироор ахлуулсан цагдаагийн байгууллага өртсөн. ЦЕГ-ын даргын энэхүү сунгаанд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дотны найз болох ЭЦГ-ын дарга«шанага» хочит М.Ганболд, Ерөнхий сайд асан М.Энхболдын хүн гэгддэг НЦГ-ын дарга «хушга» Н.Ганболд нар хүч үзсэн. Өрсөлдөөн ч ширүүхэн болж, наанаа хоёр Ганболд мэт боловч цаанаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын өрсөлдөөн болж өнгөрсөн гэдэг юм билээ. Буу шийдэмдээ хүрсэн эрх мэдлийн тулаанд Ерөнхийлөгч Н.Энхбаяр ялж, «шанага» М.Ганболд ЦЕГ-ын дарга болж байв. Харин Ерөнхий сайд асан М.Энхболд гадаадад томилолтоор явж байсан ТЕГ-ын дарга Б.Билэгтийг «жийж», оронд нь «хушга» Н.Ганболдыг тавьсан гэдэг. Хушга» Н.Ганболдын хувьд Шадар сайд М.Энхболдыг хотын мэр байх үеэс гар

хүн чинь аль хэдийнэ зүрх зориг нь мохчихсон, шийдвэр гаргаж чадахгүй, социалист нийгмийн хуучин арга барилаасаа салж чадаагүй, хэн нэгэн даргын хурууны үзүүрээр дальдчиж, халирамхай, хайлсан тугалга шиг болчихсон байна биз дээ. Өөрөөр хэлбэл залуучуудын хурдыг гүйцэхгүй. Дарга гэх бэлгэ тэмдэг төдий ийм «настнууд» энэ том статустай хүчний байгууллагад яаж удаан тэсэх юм бэ.

Хөдөлмөрийн хуулийг аваад үзье. Хөдөлмөрийн тухай хуулинд ердийн нөхцөлд ажиллаж байсан эрэгтэй хүн 60 нас, эмэгтэй хүн 55 нас хүрээд тэтгэвэрт гарна гээд заачихсан. Харин АТГ-ын дарга 55 нас хүрсэн байх ёстой гээд байгаа. Энгийнээр бодоход энэ байгууллагыг эмэгтэй хүн толгойлох ямар ч боломжгүй. Мэдээж барагтай

нийлж, журмын нөхөр нь болсон гэнэ билээ. Иймээс «хушга» Н.Ганболдыг аль хэдийнэ улстөрчидтэй хутгалдаж, үйл хэрэгт нь гар дүрэлцэж явсан нэгэн хэмээн оношлоод буй. Ерөнхийдөө АТГ-ын даргын албан тушаалд тэнцэх хүн биш гэлцэх аж. Насны хувьд ч тэр.

Энд нэг зүйл онцлох хэрэггэй. Хуулинд АТГ-ын даргаар томилогдох хүн заавал 55 нас хүрсэн байна гэсэн заалт бий. Ерөнхийлөгч энэ хуулиндаа баригдаж хайсаар 60 шахсан өвгөнийг санал болгочихдог. УИХ ч түүнийг нь уухайн тас хүлээж авдаг болсон. Гэтэл өдий насны л бол эмэгтэй хүнийг томилох асуудал яригдахгүй байх л даа. 55 настай өвгөн даргыг томиллоо гэхэд таван жил болов уу, үгүй юу тэтгэвэртээ гарна. Гэхдээ тавав жил болохоос өмнө их зүйл болж таарна аа даа. Тэгэхээр ямар ч байсан 55 нас хүрсэн байх ёстой энэ, тэр гэдгээ болих хэрэгтэй. 45-тай биш юм аа гэхэд ядаж 50 настай хүнийг томилдог байя л даа.

Хамгийн гол нь АТГ гэдэг байгууллагын даргаар ямар хүнийг томилохоос шалтгаалж энэ байгууллага ажлаа хэр сайн, муу хийх нь шийдэгдэнэ. Дээр дурдсан шиг аль нэг намын «хавчуургыг»  Н.Ганболд хурандаа тавьчихвал АТГ-ын дотоод үйл ажиллагаа тухайн намын бодлогоор явна. Хэрэв ингэвэл албан хаагчид нь хүртэл даргадаа таалагдахын тулд ажил хийдэг болно биз дээ. Үндсэндээ иймэрхүү байдлаар даргыг нь томилоод байвал АТГ-ыг байлгахын ч хэрэг алга. Улстөржсөн байгууллагууд мундахгүй олон байхад дахин нэг ийм байгууллагаар яах юм бэ.

Ямартай ч хүн бүрийн зүрхшээж байсан АТГ-ыг тэргүүлэх саналыг «хушга» Н.Ганболд хүлээж авсан нь ихээхэн сонирхол татаад буй. Хэдийнэ 60 шахаж, тэтгэвэртээ гарах дөхсөн энэ «настан» хэний төлөө, яах гэж энэ албан тушаалыг сонгов…


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car