antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 1, 2013 Comments are off

“Жаст” группийн зээлийн асуудлаар хэн юу ярив

нийтлэсэн Admin

2sednkper336rfsetcorbpro3rАнглийн “Стандарт” банкнаас Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан 109.9 сая ам.долларыг зээлсэн тухай шуугиан сүүлийн хэдэн өдөр сонин сайтын тэргүүн нүүрийг өнгөлж байна. Уг зээлийн асуудлаар  эх сурвалжуудын манай сайтад  өгсөн мэдээллийг багцлан хүргэж байна.

 

Д.Сугар /Үндсэн хуулийн цэцийн гишүүн/

“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой “Жаст” группийн зээл дотроо хэд хэдэн заагтай асуудал. Өнгөрөгч 2009-2010 оны хооронд гурван удаагийн гэрээгээр 109.9 сая ам.долларыг “Жаст” групп Английн “Стандарт” банкнаас  зээлсэн  юм байна. Энэ бол хувийн байгууллагуудын хоорондын асуудал. Хамгийн ноцтой нь энэ их мөнгийг “Стандарт” банкинд  “Жаст” групп төлж чадахгүй бол би хариуцна гээд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал үүрэг авсан юм шиг асуудал яригджээ. Тэгэхээр “Жаст” группийн 109.9 сая  ам.долларын зээлийн баталгаанд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр огт хамааралгүй.  “Жаст” групп 2009-2010 онд тус банкнаас зээл авсныг нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг бид хоёр мэдээгүй. Шууд хэлье. Тэр зээлийн баталгаа гэх гэрээнд бид хоёр гарын үсэг зураагүй. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Энэ зээлийг “Эрдэнэт” үйлдвэр төлөх ямар ч үндэслэл байхгүй. Хамгийн асуудал дагуулж буй нь энэхүү их хэмжээний зээлийн асуудал Олон улсын шүүх цагдаад очоод байдал хүндэрвэл “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд өөрсдийгөө хамгаалах нотлох баримтуудаа сайн цуглуулж өгөх хэрэгтэй. Тэр үед ажиллаж байсан хүмүүс ч хичээн оролцож  “Эрдэнэт” үйлдвэрээ энэ асуудлаас салгаж авах ёстой гэж бодож байна.

 

Ш.Батхүү / “Жаст” группийн захирал/

Би “Стандарт” банкнаас зээл авсан нь үнэн. Гэхдээ үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Анх 2008 онд би “Стандарт” банкнаас тодорхой хэмжээний зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулсан нь үнэн. Тэгээд тэр зээлээ ном журмынх нь дагуу бүгдийг нь  эргүүлэн төлсөн. Үүнийхээ дараа хувийн батлан даалт гаргаад дахин зээл авсан юм. Одоо энэ асуудал л яригдаж байгаа. “Стандарт” банкнаас 2008 онд зээл авахдаа Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар болон Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын даргаар цохолт хийлгэж байсан нь үнэн. Тухайн үед би 20 сая ам.долларын зээл аваад түүнийгээ хугацаанд нь бүрэн төлсөн. Харин “Стандарт” банкнаас сүүлд авсан зээлийн тухайд алдаа гаргасан, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан зүйл бий. Миний хувьд 1997 оноос хойш “Эрдэнэт” үйлдвэртэй хамтарч ажиллаж эхэлсэн. Тэр утгаараа батлан даалт гаргаж өгөхийг хүссэн юм. Өөр зүйл байхгүй.

 

Одоогоор “Стандарт” банкинд 120 сая ам долларын өр бий. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш төлөлтөө хийгээгүй байгаа. Европын банк хатуу зарчимтай болохоор төлөх хугацаанаасаа нэг өдөр хэтэрвэл л асуудал үүсдэг юм. Яг одоогоор надад энэ зээлийг төлөх чадвар байхгүй. Гэхдээ амьд хүн аргатай гэдэг үг байдаг. Болох байх л гэж бодож байна. Би “Надад хүний нэг ч төгрөг хэрэггүй” гэсэн зарчимтай хүн. Тийм учраас ямар ч байсан төлнө дөө. Монгол Улс ч иргэнээ хаячихгүй байх. Энэ нь төр засгаар төлүүлнэ гэсэн үг биш юм.

 

Ц.Даваацэрэн /Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирал/

“Жаст” групп Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан зээл авсан хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа.Энэ асуудал өнгөрсөн тавдугаар сарын 24-нд анх сөхөгдсөн. Тухайн үед Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас манай үйлдвэр рүү “Манайхаас мөнгө зээлсэн “Жаст” групп зээлээ хугацаанд нь төлөхгүй байгаа учраас батлан даалт гаргасан танай Эрдэнэт үйлдвэрт хандаж байна” гэх утга бүхий албан бичгийг манайд ирүүлсэн. Энэ дагуу л уг асуудал сөхөгдсөн гэж ойлгож болно. Гэхдээ хамгийн ээдрээтэй асуудал нь манай үйлдвэрийн архивт зээл авсан болон батлан даалт гаргасан гэсэн ямар ч бичиг баримт байхгүй байгаа юм. “Стандарт” банкны зүгээс “Жаст” группийн зээл авахдаа бүрдүүлсэн бичиг баримтыг хуулбарлан манайх руу явуулсан. Үүнийг бид Төрийн өмчийн хороо руу явуулсан байгаа. Түүнээс биш манай талд эх хувь нь байхгүй гэж ойлгож болно. 2009 оноос хойш нийтдээ 109 сая ам.долларын зээл авсан юм билээ. Гэхдээ үүнийгээ графикийн дагуу төлж явсаар өнгөрсөн гуравдугаар сараас хойш төлөлт хийгээгүй байсан. Авсан зээлнийхээ таван сая ам.долларыг буцаан төлсөн гэсэн. Уг нь бол 2015 он хүртэл зээл авсан юм билээ.Тус компанийн захирал Ш.Батхүү өөрийгөө хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл авсан. Тийм учраас бүх хариуцлагаа өөрөө хүлээж, хохиролгүй болгож өгнө хэмээж байгаа. Харин зээл олгосон “Стандарт” банкныхан “Бид хуурамч бичиг баримтад үндэслэн зээл олгоно гэж байхгүй. Бүх зүйл хууль ёсны дагуу явагдсан” гэдгийг хариуцлагатайгаар илэрхийлж байна. Тиймээс дээрх асуудлыг хуулийнхан шалгаж, үнэн мөнийг нь тогтоох байх.“Стандарт” банкны гомдлын дагуу уг асуудал Лондоны Арбитрын шүүхэд байгаа. Эрдэнэт үйлдвэрийг батлан даагчаар, “Жаст” группийг хариуцагчаар татсан.

 

Д.Цогтбаатар /Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч/

Манай зүгээс шаардлагатай бүх бичиг баримтыг хуулийн байгууллагынханд өгсөн. Энэхүү асуудыг шалгуулахаар Төрийн өмчийн хорооны Өмч хувьчлал, хяналт шалгалтын хэлтсийн даргаар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажилласан. Дүгнэлт гарсан. Ажлын хэсэгт Хууль зүйн яамны Бодлогын газрын дарга О.Алтангэрэл болон Монголбанк, Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөл багтаж ажилласан. Өдгөө хууль хяналтын байгууллага шалгаж байгаа хэргийн талаар бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм. Ямар ч гэсэн ажлын хэсэг байгуулагдан 7 хоног ажлаад дүгнэлтээ гаргалаа.

 

 Эх сурвалж: Eagle.mn

Н.Түвшинжаргал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car