antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2011 Comments are off

“ЖЕНКО” Х.БАТТУЛГА ДАРААЧИЙН ЕРӨНХИЙ САЙДЫН СУУДАЛД ЗҮТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

нийтлэсэн Admin

Англид айлчлалаар яваа Н.Алтанхуяг даргын ар хударгаар Ардчилсан намыг хэн удирдаж сонгуульд оролцохыг зурагласан төлөвлөгөөг зарлалаа. АН хамтарсан Засгийн газарт урилга заллагатайгаар багтан орсноос хойших гурван жилийн туршид энэхүү хамтралын орших, эс оршихын тухайд нуршуу тууль хайлсаар сонгуулийн мөчлөгт дөхөв. АНынхан Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа арваннэгдүгээр сард багтаан заавал хийхээр тогтжээ. Гэвч энэ сарын сүүлчээр МАН-ын Бага хурал болох гэж байгааг харзнах хүсэл АН-ын одоогийн удирдлагад бий гэлцэнэ. “Сонгууль-2012”-ын дуулиан улс төрчдийн хувьд МАН, МАХН-ын лидерүүдийн хооронд үүсэж буй хувийн байшин савны хэрүүлээр эхэлж, АН-ын дотоод самуунаар үргэлжлэх төлөвтэй.

ТОЛГОЙЛОГЧ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ЗАРЛАВ

“Толгой компани” гэсэн утгатай англи үгийн алдарт товчлолоор овоглосон эрхэм сайд “Женко” Х.Баттулга намынхаа ҮЗХ-г яаралтай хуралдуулах, тэнд хэн юу ярих, ямар шийдвэр гаргахыг ч төсөөлж чадах хүчирхэг болсноо мэдрэхийг хүсэж байна. Энэ нь түүний хувьд зүгээр л хөмсөг атируулан төсөөлсөн мөрөөдөл нь ч юм уу, эсвэл УИХ-ын сонгуульд өрсөлдөх хувийн жижигхэн пиар төдий бус, АН-ыг удирдаж сонгуульд ялах өндөр амбийц, дараачийн Ерөнхий сайдын суудал тийш чиглэсэн зорилтот мессеж болж өрнөх болов уу. ҮЗХ-ны хуралдааны тан – химд энэ удаад АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах, МАН-аас туурга тусгаар улс төрийн хүчин болохоо үзүүлж харуулах амбийцаар өвч амьс галагсдын дуу хоолой ноёлох нь тодорхой болжээ. УИХ, Засгийн газрын гишүүн, басхүү АН-д албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй МоАХ фракцын ерөнхий зохицуулагч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногийн ажлын сүүлчийн өдөр хэвлэлд ярилцлага өгсөн нь анхаарал татлаа.

Тэрбээр АН-ын ҮЗХ-ны 228 гишүүний 86-г нь эгнээндээ багтаадаг томоохон фракцын толгойлогчийн хувьд удахгүй болох хуралдаанаар хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүй тоймыг далд өнцөггүйгээр өгүүлжээ. Одоо АН-ын ҮЗХ-ны гишүүд Х.Баттулгын хүн, биш гэлтгүй зөвхөн Н.Алтанхуяг, “Женко” хоёрын харилцааг тандах болсон байна. “Женко” өөрөө АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтан хуягтай мөр тохой зэрэгцэн энэ засгийн сайд нарын тан химд нөлөө бүхий суудал сан дайлж буй хэдий ч бөөн уур бай гаа нь илэрхий. МАН-ын дар га С.Батболдоор удирдуулсан Засгийн газраа шүүмжилж, Н.Алтанхуягтайгаа өөрийн гэлтгүй намын даргын хувьд, Тэргүүн шадрынх нь хувьд ч үг хэл эвлэх бүү хэл, уулзах тоолондоо ам мурийдаг болсон байна.

“ЖЕНКО”-ГИЙН УУРЫГ МСS БАРЧИХАЖ

Ерөнхий сайд болохын тулд өөрийгөө хүчлэн хөмсгөө атируулж, албаар уурласан гэж таамаглах нь хамгийн амархан. Үнэхээр тэгсэн ч байж болно л доо. Улстөрчдийг угаас жүжигчин гээд харчихад нэг их ташаараад байхгүй л болов уу. Гэхдээ өөрийнх нь тайлбарыг сонсож байж эрхэм уншигч дүгнэлтээ хийхэд буруудах зүйлгүй. Х.Баттулга УИХ-ын 2008 оны сонгуульд намируулсан АН-ын уриа хийгээд өөрийн гар бие оролцож боловсруулсан бодлогыг нэхэж Засгийн газрыг буруутгажээ. Тэгээд Засгийн газрын хуралдаан дээр байнга адлуулах болсон гэж байна. АН-ын мөрийн хөтөлбөрийн дагуу 2010 онд УИХ-аас эхлүүлэхээр шийдвэр нь гарчихсан “Эдийн засгийн хувьсгал”-ыг 2012 оны сонгуулийн дараа эхлүүлье гээд байгааг мань сайд үл тэвчжээ. Сайд нарын танхимд ажиллаж, зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарыг удирдаж байгаа хэрнээ Х.Баттулга төмөр зам, дэд бүтэц, 100 мянган айлын орон сууц, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт хөрөнгө оруулах ажил яагаад удааширч, мөнгө нь хаашаа урсаад байгааг огт ойлгохгүй явна. Гэхдээ бас сайд нарыг, мөн АН-ын даргаа МСS-тэй хардаж байгаа бололтой.

Түүний ярилцлагаас харахад “Женко”-гийн уурыг хамгийн их барж байгаа нь Тавантолгойн Ухаахудагийг ч эзэмшиж, улс орныг архиар ханган, гэр хорооллын иргэдэд утаагүй зуух ч нийлүүлж, улаан нялзрай багачуулын жив хийг хүртэл зэхэн өө- рийнх нь хэлснээр “хийхгүй юм гүй компани” МСS л юм билээ. “Энэ компанийн бүх ажлыг төр бэлдэж өгдөг” гээд ноцтой баримтуудыг “Женко” иш татаж байна. Тэгээд “Төр. Тэдний ажлыг төр засаг бүх ажлаа хойш тавиад л хийж байгаа. Том Тавантолгойн хувьцаа уг нь Ухаахудагийнхаас түрүүлж гарах ёстой, гэтэл байдаггүй. Засгийн газрын сайд нарт Ухаахудагаас орон сууц өгчээ. Тэрний нэг нь Н.Энхбаярын хэрүүлээр тодорхой боллоо. Ц.Нямдорж тэднээс тансаг байр авч, түрээслэдэг гэж хэллээ. Одоо бусад сайд нарынх нь авсан зүйл тодорхой болох байх. Хувийн компанийн ажлаас төрийнх хоцроод байдаг. Энэ нь ойлгомжтой, зохион байгуулалттай шүү дээ” гэв.

Н.АЛТАНХУЯГИЙГ ОГЦРУУЛАХ ГАРЦ

Одоо хуралдах ҮЗХ АНын дарга Н.Алтанхуягийг огцруулах боломж хомс юм билээ. Тус намын дүрмээр бол, сонгуульд намаа ялуулсан даргыг тийм ч амар хөдөлгөхгүй. Н.Алтан хуяг на маа удирдаж Ерөнхий лөгчийн 2009 оны сонгуульд Ц.Элбэгдоржийг гаргасан гавьяатай. Харин МАХН буюу одоогийн МАН-тай байгуулсан Засгийн газрын бүрэлдэх үүнд хам тарч ажил лах тухай гэрээний биелэлтэд ҮЗХ ямар дүн тавихаас АН-ын дарга Н.Алтанхуягийг өөрчлөх эсэх асуудал шийдэгдэх юм. Энэ нь Х.Баттулгын санаачлан зүтгүүлж буй гарц бөгөөд Н.Алтанхуягийн оронд өөрөө сонгогдохоор нэгэнт горилжээ. Сайд нарын танхимаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ил хэлж байгаа нь ч ийм учиртай. Үүний өмнө ҮЗХ-ны хуралдаанаар намын даргын асуудал сөхөгдсөн боловч гишүүдийн олонх Н.Алтанхуягийг өөрчлөхийг дэмжээгүй. Тэр үед Ардчилсан хүчний холбооны лидер, УИХ-ын гишүүн З.Энхболд АН-ын даргад нэр дэвшсэн учраас дэмжигдээгүй. З.Энхболд туршлагатай улстөрч хэдий ч улс төрийн томоохон хүчний нүүр царай болох хэмжээний фигур байж чадна гэж ҮЗХ-ны олонх хүлээн зөвшөөрдөггүй. Харин АН-ынхан “Женко” Х.Баттулгыг лидер гэж харах эсэхээс одоо хэтэрхий их зүйл шалтгаалах нь. ҮЗХ-ны 86 гишүүнийг нэгтгэж чадсан Х.Баттулга намын даргаар сонгогдохын тулд бусдыг нь ч урвуулахыг хичээх биз ээ.

АН ТЭГЭЭД ХОЖИХ УУ

Сонгуульд яавал ялах вэ гэдгийг улстөрч болгон өөрийнхөөрөө болгоох болж. Өөрийгөө 2012 оны сонгуу лийн дараа бүрэлдэх Засгийн газрын тэргүүнээр төсөөлж чадаж байгаа хойно “Женко”-д ч бас бодол бий. Х.Баттулга МАН, МАХН хоёр эвсэж, АН-ыг ялна хэмээн төлөг буулгаж байна. Тэгээд бас топ 10 улстөрчийн жагсаалтад сураггүй даргаар удирдуулан сонгуульд орвол “будаа” болно гэж байна. “Женко” бас сүүлийн үеийн судалгааны дүнг сонордуулав. Н.Алтанхуяг даргын үед намынх нь рейтинг өссөн учрыг “МАН хоёр салсан учраас бидний рейтинг өндөр яваад байгаа юм” хэмээн тайлбарлав.

АН-ын рейтинг 16, МАН-ынх 14, МАХН зургаан хувь байгаа бөгөөд МАН, МАХН-тай эвсэхэд АН ялагдана гэсэн гаргалгаатай сууж байна. Тиймээс “Женко”- гоороо л удирдуулж сонгуульд орвол ялах магадлал арай илүү байж магадгүй гэсэн дүгнэлтэд ҮЗХ хүрэх дэг үү? Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын хэрүүл бол нэгэн цагт нэг тогоонд буцалж асан ч өдгөө МАН, МАХН гэсэн тусдаа намд харъяалагдах болсон хоёр өөр улстөрчийн асуудал болж олон нийтэд хүрч байгаа. Харин Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр нэг намд байгаа, нэг танхимд ажиллаж байгаа гэдэг утгаараа хэмлэлдээн нь ихэдвэл АНдаа хожоо бус, балаг тарьж мэдэх юм. Сонгууль ойртсон байна. Сөргөлдөөн зөвхөн нам хооронд өрнөдөг цаг биш. Намын дотоодыг ч самрах цаг.

Б.ЭНХЦЭЦЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car