antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2011 Comments are off

Мандат хуваах УИХ-ын тогтоолын төсөл гаргах хэрэгтэй гэв

нийтлэсэн Admin

УИХ дахь АН-ын 6үлэг өчигдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, төрөөс баримтлах мөнгөний бодлогын асуудлаар ажиллаж буй ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. Бүлгийн гишүүд мэдээллийг сонсоод хоёр ажлын хэсэг хамтарч ажиллах хэрэгтэй гэдэг шийдэлд хүрсэн байна. Учир нь дээрх хоёр баримт бичиг нэг зорилготой учраас ажлын хэсгүүд нэгнийхээ үйл хэргийг дэмжиж ажиллах нь илүү үр дүнд хүрнэ гэж үзжээ.

Мөн энэ өдөр АН-ын бүлэг Сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн байна. Энэ тухай бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдэгдэхдээ “Манай бүлэг Сонгуулийн тухай хуулийг нэлээд цаг зав гаргаж хэлэлцлээ. Ажлын хэсгийн мэдээллийг сонсож, тал бүрээс нь харж, ярилцаад АН-ын бүлэг Сонгуулийн тухай хуулийг яаралтай хэлэлцэж гаргах нь зөв гэж дүгнэсэн. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг хуралдаж манайхаас гаргасан саналуудыг хүлээж авсан байгаа. Ингэснээрээ хоёр бүлэг нэг үеэ бодвол харьцангуй ойлголцолд хүрч байгаа юм. Тиймээс ажлын хэсэгт үүрэг даалгавар өгсөн. Ямар даалгавар өгч байна вэ гэхээр тохиролцсон асуудлуудаа цаашид хэрхэн хэлэлцэх юм. Тухайлбал 28:48 гэсэн хувилбар дээр аль аймгийн мандат нэмэгдэж, хасагдаж байна. Энэ бүх асуудлын талаар хоёр бүлэг нэгдсэн байр суурьт хүрэх ёстой. Ингэж нэгдсэн ойлголттой болохын тулд сонгуулийн мандат хуваах УИХ-ын тогтоолын төслийг ч дагуулж гаргах шаардлагатай гэж үзсэн. Мөн улс төрийн нам бүхэн дээр Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилт өөр өөр байх ёсгүй. Тиймээс энэ зохион байгуулалтын асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулж өгөх ёстой гэж бүлгийн гишүүд үзэж байна. Түүнээс гадна саяхан парламентад суудалгүй улс төрийн намууд Сонгуулийн тухай хуультай холбоотой саналаа ирүүлсэн байгаа. Тэгэхээр жижиг намуудын эдгээр саналыг аль болох тусгаж өгөхийг эрмэлзэнэ. Хэрэгтэй заалтууд ч харагдаж байна лээ” гэж мэдэгдэв.

Ингээд АН бүлгийн дарга Ч.Сайханбилэгийг мэдээлэл хийж дууссаны дараа сэтгүүлчид түүнээс сонирхсон асуултаа асуусан юм.

-Телевизээр сонгуулийн сурталчилгаа явуулахад өдөрт нэг цаг байхаар тусгасан. Энэ нь төрөөс хувийн хэвшлийн үйл ажиллагаанд оролцсон хэрэг болж байгаа юм биш үү?

-Энэ санал байнгын хороо, ажлын хэсгээр хураагдаад шийдэгдсэн. Тэгэхээр ажлын хэсгийн хурал явж байхад гарч байгаа зарим саналуудыг эргэж авч үзээд байнгын хороо, УИХ-аар хэлэлцэх явцад 2/3 босгоор дахин санал хураах боломжийг үлдээж байгаа. Энэ хүрээнд оруулахыг бодох байх гэсэн байр суурьтай байна.

-Хариуцлагын асуудлыг мөн тусгаж өгсөн байгаа. Гэхдээ сонгууль будлиантуулсан сэтгүүлч, УИХ-ын гишүүн хоёрын үүрэх хариуцлага хол зөрүүтэй байна?

-Сонгуулийг булхай луйваргүй, шударга бус болгодог байдлыг хаая гэсэн үүднээс хариуцлагын тогтолцоог чангатгая гэдэг байр суурьтай байгаа. Гэхдээ одоогийн байдлаар гишүүдийн санал өөр өөр байна. Нэг хэсэг нь бүх субъект ижил хариуцлага хүлээдэг байх ёстой гэж байгаа. Харин үлдсэн хэсэг нь наанатай, цаанатай байлгах шаардлагатай гэсэн саналыг ирүүлж байна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд эргэж санал хураах 2/3 босго руугаа орох бололцоог гаргах нь зүйтэй гэж үзэж байна.

-Жижиг намуудын ирүүлсэн саналаас ямар заалтуудыг нь авах гэж байгаа юм бэ?

-Их олон санал ирсэн. Тиймээс хамгийн боломжтой хэсгийг нь авах болно. Энэ асуудлаар л ярилцана.

Л.МӨНХТӨР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car