antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 31, 2013 Comments are off

Оюутны 70 мянган төгрөг дээр нэмж урамшуулал олгоно

нийтлэсэн Admin

0936dce9af895dforiginalЗасгийн газрын 19 дүгээр тогтоолоор баталсан үндэсний тэтгэлгийн 70 мянган төгрөгийг өнгөрсөн хичээлийн жилээс оюутнуудад олгож эхэлсэн.

Харин энэ хичээлийн жилийн ирэх есдүгээр сараас эхлэн оюутны үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөг дээр урамшууллын тэтгэлэг нэмж олгох гэнэ. Урамшууллын тэтгэлэг нь дотроо 50, 75, 100 хувь гэсэн гурван төрөлтэй байгаа бөгөөд Монгол Улсад эрэлт ихтэй 20 мэргэжлээр суралцвал энэхүү урамшуулал олгогдох аж.

Хэрэв та бакалаврын зэргийн өдрийн ангид 3.2-оос дээш голчтой суралцаж байгаа бол, мөн олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр, гадаадын нэр хүнд бүхий сургалтын байгууллагатай хамтарсан сургуульд гурав болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа бол 50 хувийн тэтгэлэг авах юм байна.

Мөн шинээр оюутан болж буй хүүхдүүд Засгийн газраас тогтоосон эрэлттэй мэргэжлээр шалгалт өгч, 720 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд дээрх тэтгэлгийг авах боломжтой аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car