“Hero Entertainment”-ийн “Татар ажиллагаа” кино одоогоос хоёр жил гаруйн өмнө нээлтээ хийж жүжигчид, дуучид хамтран гол дүрийг бүтээж байснаараа онцлог болсон. Тодруулбал, уг кинонд Дуучин Б.Амархүү,”Номин талст” хамлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, УДЭТ-ийн найруулагч, жүжигчин Э.Батхүү, жүжигчин Г.Эрдэнэбилэг нар гол дүрийг бүтээсэн.
Тэгвэл тус киноны Колягийн дүрээр үзэгчдийг хөгжөөж чадсан жүжигчин Э.Батхүү өдгөө жүжигчнээс гадна найруулагчаар ажиллах болсон. Тэрбээр “Татар ажиллагаа” кинонд тоглож байх үедээ эхнэртэйгээ танилцаж байсан бөгөөд өдгөө нэг хүүтэй аж. Хүүдээ тус кинонд хамтран тоглосон Дуучин Амархүүгийн нэрийг хайрласан байна. Учир нь хүүгийнхээ нэрэнд өөрийнхөө нэрний хэсгийг оруулахаар шийдэж тэр дундаа Амархүү гэж нэр бичин будаанд шигшихэд дээрх нэр гарсан гэнэ. Иймээс жүжигчин залуугийн хүү өдгөө Батхүү овогтой Амархүү нэртэй болжээ. Харин дуучин Б.Амархүү, Э.Батхүү нар нэгэн нэвтрүүлгийн ярилцлаганд уригдахдаа жүжигчин залуу энэ тухай Амархүүд дуулгасан байна. Иймээс Татар ажиллагааны дугаар №1 бол угтаа Борхүүгийн Амархүү бол дугаар №2 Э.Батхүү түүний Амархүү гэнэ шүү.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.