УИХ-ын гишүүн “молекул” хочит Батж. Батбаяр гэж нэг ”золигтой” хүн байдаг. Ерээд онд Хятад, Орос руу гахай үүрээд гарч байсан манайхны түрүүч, тэр үедээ байхгүй том хоршооны эзэн байсан. Тавантолгойн ордын 96 хувийг эзэмшиж байгаад хожим төрд буцааж өгсөн Монголын найман гэр бүлийн нэг. Сүүлийн 20 жил цуглуулсан дэлхийн уран зураачдын сор болсон цуглуулгаараа “Бадамханд арт” нэртэй уран зургийн галарейг эхнэрийнхээ дурсгалд зориулан байгуулсан. Харин өнгөрсөн хавар Тавантолгойн ордын 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжид эзэмшүүлэх тухай УИХ-ын тогтоолыг эсэргүүцэн “Яахаараа миний үр хүүхдээс булааж авсан зүйлээ өөр бусдын хүүхдэд өгдөг юм бэ, түүний оронд иргэдэд үнэгүй эзэмшүүлэх байгаа 10 хувиа 20 хувь болго” хэмээн заргалдаж, тогтоолын төсөл санаачлаад гүйж явсан.
Гэтэл саяхан мань хүн ордны коридорт “Ах нь хүүхдүүдтэй бичсэн сүүлчийн захиагаа хэвлүүлсэн, уншаарай” гэчихсэн гүйж явна.
-Үгүй та чинь дахиад зөндөө захиа бичих юм байгаа биз дээ, юун нүгэлтэй юм гэхэд,
-Нээрээ тийм дээ. Шинэ захиа байхгүй юу гэнэ.
Тэднийх гурван хүүтэй. Тэдэндээ зориулж бичсэн захиануудаа эмхэтгэн өнгөрсөн жил “Хүүдээ бичсэн захидал” бил үү, нэг жижигхэн ном гаргасан байсан. Өөрөө өөрийгөө хэрхэн олох, хүнийг хайрлах, бас бэрхшээлийн өмнө хатуу байх тухай. Харин саяхан “Инээмсэглэл” нэртэй бас нэг бяцхан “ном” гаргажээ. Тэнд “Хясаа өөрийн шарх бэртлээрээ гялтганасан гоё сувдыг бүтээдэг. Чиний ээжмийн бие болоод сэтгэлийн шарх чамайг бүтээдэг. Шарх сорви үгүй хясаанаас сайн сувд гардаггүй” гэжээ. Тэгээд багадаа өөрийнхөө ээжийг өвчтэй эмнэлэгт байхад нь хаанаас ч юм хоёр төгрөг олоод төгрөг хорийн ундаа, 80 мөнгөний гөөхийтэй эргэж ээжийгээ хэрхэн баярлуулсан, хоёулаа зөндөө их инээсэн тухай дурсамжаа бичсэн байна. …Тэгээд ээж минь ”Миний хүүд ийм их мөнгө хэн өгөөв?” гээд инээсэн. Ээжийгээ дагаад би инээсэн. Бид хоёулаа нийлээд инээсэн…
Холбоотой мэдээ
Comments are closed.