Үерийн аюулаас анхааруулах мэдээ:
Өчигдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 25-30 см, Хэнтэй нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хэрлэнгийн адаг, Хянганы уулсаас усжих Халх голын адаг, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Сагсай зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см давсан байдалтай байна. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Ус цаг уур, орчны хүрээлэн
Ус судлалын сектор
Холбоотой мэдээ
Comments are closed.