antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 29, 2013 Comments are off

Азийн бөхийн нэгдсэн холбооны шагналыг гардууллаа

нийтлэсэн Admin

SONY DSCБөхийн чөлөөт ба сонгомол барилдааны өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр “Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.

Энэхүү тэмцээний үеэр Азийн Бөхийн Нэгдсэн Хорооны Ерөнхийлөгч Ким Чан-Кью ССАЖЯ-ны харъяа Спортын Бэлтгэлийн Төвийн Ерөнхий дасгалжуулагч, ХХ Зууны шилдэг шүүгч, Сөүлийн олимпийн “Алтан шүгэл” шагналт, Монгол улсын Гавъяат дасгалжуулагч А.Басхүүгийн чөлөөт бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн ”Азийн бөхийн нэгдсэн холбоо”-ны нэр хүнд бүхий шагналыг гардуулсан байна. Уг шагналд:

“Эрхэм хүндэт Адуучийн Басхүү таны бөхийн дасгалжуулагч, шүүгч болон удирдах ажилтны хувьд өөрийн эх орондоо болон дэлхийд бөхийг хөгжүүлэх үйлсэд оруулсан гавьяат хувь нэмэр, сэтгэл харамгүй, нөр их хөдөлмөрийн хүндэтгэлд зориулав” гэсэн үгтэй хүндэт өргөмжлөлийг эрхэм А.Басхүү танд гардуулж байгаадаа ихээхэн таатай байна хэмээн Азийн Бөхийн Нэгдсэн Хорооны Ерөнхийлөгч Ким Чан-Кью онцлон хэлж гардуулсан байна.

ССАЖЯ-НЫ ХАРЪЯА СПОРТЫН БЭЛТГЭЛИЙН ТӨВИЙН
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН АЛБА

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car