Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулж ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Энэ жилийн энэ өдрийг тэд “Энэ бол гепатит. Үүнийг мэд. Үүнтэй тэмц” гэсэн уриатайгаар зохион байгуулах юм байна.
Энэ үеэр тэд “Эл өдрийг манай улс 2011 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил бид тус өдрийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 28-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Бид энэ өдөр баяр тэмдэглэх биш иргэдэд вируст гепатит болон түүний хүндрэлүүдийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх хэрхэн сэргийлэх сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хүн бүрийн анхаарлыг хандуулахад нь энэ өдрийн зорилго орших юм” гэв.
Дэлхий дээр гурван хүн дутмын нэг нь элэгний В,С вирусын архаг халдварыг тээн амьдарч, жилд нэг сая хүн уг өвчнөөр нас бардаг байна. ДЭМБ-ын Номхон далан Баруун Эргийн Бүсээс дэвшүүлсэн “Дархлаажуулалтаар дамжуулан элэгний В вируст гепатит өвчний тархалтыг 10-15 хувиар бууруулж чадсан байна. Мөн тэд “Монгол Улсын ЭМЯ болон ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн оролцоотойгоор 28 мянга гаруй эмч эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулалтад хамруулсан. Халдварт шар өвчин нь маш аюултай өвчин боловч үүнээс хувь хүн та өөрөө өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалж чадна. Тиймээс хувийн ариун цэврийг сайтар сахиж, гараа маш сайн угааж байхыг уриалж байна” гэлээ.
Эх сурвалж:Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.