antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 25, 2013 Comments are off

Чалкогийн өрийг энэ онд барагдуулах боломжтой гэв

нийтлэсэн Admin

0304“Эрдэнэс Таван Толгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах үүргээ гүйцэтгэн ажиллаж байга билээ.

Тодруулбал, 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт хөрс хуулалтын ажлыг эхлүүлснээр Цанхийн зүүн, баруун уурхай зэрэг ажиллаж байна. Ингэхдээ ”Эрдэнэс Таван Толгой” ХК 2011 онд 1 сая тонн, 2012 онд 2 сая 504 мянган тонн нүүрс олборлож, 2012 оны жилийн эцсийн байдлаар 2,5 сая тонн нүүрс экспортлосон. Уурхай олборлолтын хэмжээг жил бүр нэмэгдүүлж, 2016 он гэхэд 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхай болох юм байна. Төлөвлөгөөний дагуу 2013 онд Цанхийн зүүн уурхайгаас 6 сая тонн нүүрс олборлохоос одоогоор 834.3 мян.тонн нүүрс олборлож, 372,366 тонн нүүрс экспортлоод байна. Харин 2013 онд Цанхийн баруун уурхайгаас 2,5 сая тонн нүүрс олборлохоос 128.6 мян.тн нүүрс олборлоод байгаа бөгөөд зүүн хэсгээс олборлож байгаа нүүрсээ гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Хятадын Чалко компанид нийлүүлж, урьдчилгаа төлбөрийн зээлийн өрөнд буюу 350 сая ам.доллараас шууд суутгуулаад явж байгаа гэв. Өнөөдрийн байдлаар 170 гаруй сая ам.долларын өр үлдээд байгаа аж.

Энэ оны 3 улирлаас тонн нүүрсний үнэ гэрээнд зааснаар 47 ам.доллар болсон. Хэрвээ энэ үнэ өсөхгүй буюу 47 ам.доллараар тооцвол 3,6 сая тонн нүүрс нийлүүлж, Чалкогийн өрийг барагдуулах юм. Ингэснээр Чалкогийн өрийг энэ онд барагдуулах боломжтой гэж үзэж байгаагаа УУЯ-наас мэдээллээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car