antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 25, 2013 Comments are off

“Монгол вундеркиндүүд” Газарзүйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

нийтлэсэн Admin

26866National Geographic Mongolia төслөөс “Монгол Вундеркинд”-үүд анх удаа Дэлхийн дэвжээнд оюунаа сорих гэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр  “Бүтэн нэг сарын турш дөрвөн үе шаттайгаар өрнөсөн “Монгол Вундеркинд-2013” газарзүйн олимпиадын үндэсний ялагчид тодорч маргааш Дэлхийн дэвжээнд өрсөлдөхөөр ОХУ-руу явах гэж байна.

Манай олимпиадын ялагчид болох Сант сургуулийн 11-ийн “Б” ангийн сурагч Ганболдын Төрболд, Монгол Туркийн хамтарсан сургуулийн 11-ийн “С” ангийн сурагч Уламбаярын Баярбат, Сант сургуулийн 10-ийн “Б” ангийн сурагч Лхагвасүрэнгийн Амарболд нар маргааш ОХУ-ын Санкт Петербург хотод болох Газарзүйн дэлхийн аварга шалгаруулах “The National Geographic World Championship” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо.

Санкт Петербург хотод болох Газарзүйн дэлхийн аварга шалгаруулах тэмуээнд нийт 17 орон оролцоно. Энэхүү олимпиад нь анх 1998 онд Лондон хотод болж байсан бол өдгөө 11 -дэхь удаагаа ОХУ-ын Санкт Петербург хотноо болно. Олимпиадын 1-р шатанд 360 гаруй сурагч газарзүйн өргөн хүрээний асуултуудад англи, монгол хэлээр бичгийн шалгалт өгч, дараагийн шатанд 120 сурагч өрсөлдсөн юм.

Хоёрдугаар шат мөн л бичгийн шалгалт хэлбэрээр явагдаж шилдэг 50 сурагчийг тодруулсан бол  3, 4-р даваа телевизийн уралдаант нэвтрүүлэг хэлбэрээр NTV телевизээр олон нийтэд хүрсэн юм” гэв.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car