Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн төв хэсгээр усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2013 оны 07 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн ихэнх нутаг, говийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говий н нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар 30-35, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.