antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2011 Comments are off

Иргэдийг байртай болгох хөтөлбөр нь энэ үү

нийтлэсэн Admin

2011 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын зарласан “sale” иргэдэд багагүй горьдлого төрүүлсэн юм.  Олон нийт ч энэхүү амлалтад итгэж, зуун мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж, зургаан хувийн хүүтэй зээл гараасай хэмээн залбирах нь холгүй суусан. Засгийн газраас амалсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд зорилтот хөтөлбөрийн хүрээнд “100 мянган айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэх ажлын явцанд зээлийн хүүг зургаан хувь болгон буруулж байгаагаа Ерөнхий сайд зарласнаас хойш даруй найман сарын нүүрийг үзлээ. Харамсалтай нь өнгөрсөн найман сарын хугацаанд зургаан хувийн хүүгийн асуудал “юу болоод өнгөрөв өө” гэдэг шиг таг чиг байна.
Уг нь Засгийн газраас зуун мянган айлын орон сууц барьж, түү­нийгээ бага дунд орлоготой иргэдэд зургаан хувийн хүүтэй зээлээр олгохоор төлөвлөж байсан юм. Даанч “100 мянган айлын орон сууц хөтөлбөр” хэрэгжиж, зургаан хувийн хүүтэй зээл гарахаас өмнө орон сууцны үнэ тэнгэрт хадан, зээлийн хүү нэмэгдчихээд байна.

Өнгөрсөн хавар нэг өрөө байр 35-40 сая төгрөгийн үнэтэй байсан бол өдгөө 45 сая төгрөгөөр, хоёр өрөө байр 55 сая төгрөгийн үнэтэй байна. Энэ нэг талаар иргэдийн эрэлттэй холбоотой хэдий ч эдийн засагчид инфляцийн инерцитэй холбон тайлбарлаж буй. Гэхдээ орон сууцны үнэ өсөх болсон шалтгааныг Дэлхийн банкны шинжээчид хэд хэдэн хүчин зүйлстэй холбож үзжээ.

Нэгдүгээр шалтгаан нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр. Засгийн газраас дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зарласанаас хойш орон сууцны үнэ гэрлийн хурдаар өсөх болсон юм. Өөрөөр хэлбэл, бага дунд орлоготой иргэдийг байртай болгох хөтөлбөр хэрэгжихээс өмнө байраа үнэд хүргэхээр барил­гын­хан үнэ өсгөж эхэлсэн. Үүнийг Барилгачдын холбооныхон ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг.
Хоёрдугаар шалтгаан нь барил­гын материалын гаалийн татварыг өсгөсөн явдал. Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр зарим нэр төрлийн барил­гын материалын импортын гаалийн татварыг нэмсэн. Өнгөрсөн есдүгээр сард Гаалийн үнэ тарифын зөвлөл хуралдаж, импортоор оруулж ирж буй  зарим нэр төрлийн барилгын материалын гаалийн татварыг улирлын ялгаагүйгээр 15 хувиас шууд 20 хувь болгон өсгөсөн билээ.  Гаалийн үнэ тарифын зөвлөлөөс гаргасан шийдвэрт тоосго, цемент, арматур төмөр гэсэн барилгын үнэд гол нөлөөтэй түүхий эдүүдорж байгаа юм. Монгол Улсын барил­гын салбарыг Хятадын бараа бүтээгдэхүүн хангадаг уч­раас  үндэсний үйлдвэрлэлийн борлуу­лал­тыг дэмжих, үйл ажиллагааг нь сайжруулахаар авсан арга хэм­жээ нь эргээд ард иргэдэд үнийн дарамт учруулаад байна. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих ажлын ачааг өнөөдөр иргэд нуруун дээрээ үүрэх болсны нэг нь өнөөдрийн орон сууцны үнийн өсөлт. 2011 оны байд­лаар Монгол Улсад 500 гаруй барилгын материалын үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа ч урд хөршөөс их хэмжээний барилгын материал орж ирдэг учир үндэсний үйлдвэрлэгчид бүрэн хүчин чад­лаа­раа ажиллаж чадахгүй байгаа гэнэ. Тиймээс ижил нэр төрлийн импортын бараанаас хамгаалах зорил­­­гоор үйлдвэрлэлээс хангах хэрэг­­тэй хэмээн зөвлөлийн гишүүд үзсэн нь үнийн хөөрөгдөл бий бол­гоод байна. Гаалийн үнэ тарифын зөвлөлийн шийдвэр гаргахаас өмнө  монгол тоосго нэг ширхэг нь 150-200 төгрөг, хятад тоосго 130-150 төгрөгийн үнэтэй байв. Өнөөдөр монгол тоосго 250, хятал тоосго 180-190 төгрөгийн үнэтэй байна. Цаашлаад хятад цемент нэг тонн 148 мянган төгрөг бол, Хөтөл цемент шохойн үйлдвэрийн нэг тонн нь 160 мянган төгрөгөөр зарж байгаа хэмээн Барилгачдын холбооноос мэдээлсэн.

Тухайн үед Гаалийн үнэ тарифын зөвлөлөөс энэ шийдвэр иргэдийн худалдан авах байрны үнэд нөлөөлөхгүй хэмээн баахан “гоё” тайлбар хийж байсан ч бодит амьдрал дээрх үнийн өсөлт, дарга нарын цаасан дээр буулгасан тоо­цоо­ноос шал эсрэгээр  үйлчилж байна.

Гуравдугаар шалтгаан нь  Монголбанк бодлогын хүүгээ нэмж 12,25 болгосон явдал. Төв банк бодлогын хүүгээ нэмснээс хэдхэн хоногийн дараа арилжааны банкууд орон сууцныхаа зээлийг хүүг хумьж эхэлсэн. Өнгөрсөн хавар арилжааны бүх банкуудын зээлийн хүү сарынх нь 1,3 хувьтай байсан бол өнөөдөр 1,6-2,0 хувь болчихоод байна. Ийм өндөр хүүтэй зээлээр өндөр үнэтэй байрыг бага дунд орлоготой иргэд худалдаж авч чадахгүй нь тодорхой. Тэгэхээр бага дунд орлоготой иргэдийг байраар хангах, гэр хороол­лыг барилгажуулах, орон сууцны зээлийн хүүг бууруулах, Улаанбаатарыг агаарын бохирдлыг “ариусгах”  гээд Засгийн газраас амалсан бүх амлалт худлаа болж таарч байна.  Дэлхийн банкнаас 2004-2008 онуудад үүссэнтэй ижил төстэй хөөс барилгын салбарт дахин бий болж байгааг анхааруулж буй ч байрны үнэ тэнгэрт хадсаар л.
Бага дунд орлоготой иргэдийн байртай болгоно гэж амалсан төрийн бодлого хаашаа чиглээд байна вэ.  Барилгын салбарт өр­нөж буй өнөөдрийн үйл явдлыг харахад төрөөс баримталж байгаа бод­лого нь  бага дунд орлоготой иргэдийг байртай болгох төсөл, төлөвлөгөөнийхөө эсрэг чиглэгдэж байна.  Энэ бүхэн уг нь Засгийн газ­рын зарласан хямдрал биш баймаар.

Ж.Эрхэс

“Ардын эрх” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car