antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 23, 2013 Comments are off

Далан сувгуудыг цэвэрлэж байна

нийтлэсэн Admin

даланУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсээс  хотын үерийн хамгаалалтын 23 428 м урт, 19 объект бүхий далан сувгийг  цэвэрлэхээр календарчилсан төлөвлөгөө гарган батлуулсан юм. Төлөвлөгөөний дагуу 17-р сургуулиас “Ногоон нуур” хүртэлх далан суваг, Дэнжийн 1000-ын 1, 2-р суваг, Баруун уулын суваг, нефть баазын гаргалгаа, 1-р хорооллын арын суваг, Хос гүүрний урд талын далангуудыг цэвэрлээд байна. Борооны ус зайлуулах далд шугам сүлжээний цэвэрлэгээгээр 1601  шүүрт худаг, 964  үзлэгийн худгийг цэвэрлэхээр төлөвлөжээ. Хотын ерөнхий менежерийн баталсан төлөвлөгөөний дагуу Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдийн цэвэрлэгээ дууссан бөгөөд шугамын цэвэрлэгээний ажилд энэ оны хагас жилийн байдлаар 30.7 сая төгрөг зарцуулсан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car