Сарлагийн баярыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Үүний дагуу өнөөдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Өндөр хясаа” хэмээх газарт Сарлагийн баяр зохион байгуулах юм. Уг баярыг Өвөрхангай аймгийн Засаг даргын шийдвэрээр жил бүрийн зуны сард аймгийн БОАЖГ-аас зохион байгуулдаг ажээ.
Наадмын үеэр сарлаг унасан малчид болон сарлаг, хайнаг тэргэний парад болох бөгөөд сарлаг булиглуулах, бугуйлдах, дүүгүүр шидэх зэрэг уралдаан тэмцээнүүд болно.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.