Хадгаламж банкийг төрийн өмчит Төрийн банкинд шилжүүлэн нэгтгэх шийдвэр өнгөрсөн амралтын өдрүүдээр гарсан байна. Үүнтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдөр 15 цагт албан ёсны мэдээлэл хийнэ.
Салбар нэгж, орон нутагт хүрээгээ тэлсэн байдал зэргээрээ Хаан банкны дараа ордог Хадгаламж банкийг төрийн банктай нэгтгэх болсон нь “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэдэн жилийн өмнө Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл аваад төлж барагдуулалгүй өдийг хүрсэнтэй холбоотой юм байна. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн учраас Монголбанкнаас албан ёсны мэдээлэл өгөхөөр болжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.