antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 22, 2013 Comments are off

Улаанбаатар-Эрхүүгийн галт тэрэгний тасалбарыг 30 хувир хямдруулжээ

нийтлэсэн Admin

zamin_uud_vagon-middle“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн орлогч дарга Ш.Эрдэнэбулган “Оросын төмөр зам”-ын зорчигч тээврийн компанийн орлогч дарга Ю.Ляпин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэр Улаанбаатар- Эрхүүгийн чиглэлийн галт тэргээр аялах тасалбарын үнийг 30 хувиар хямдруулахаар хоёр улс зөвлөлджээ. Хоёр улсын төмөр замын байгууллага хооронд 2003 онд байгуулсан протоколд зорчигч тээврийн тарифыг 30 хувиар хямдруулах тухай заасан байдаг байна. Тиймээс энэ заалтаа ирэх арванхоёрдугаар сарын 15-наас хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Улаанбаатар- Эрхүүгийн чиглэлийн галт тэргээр иргэд мягмар гариг бүр явдаг Оросын галт тэрэгний хатуу вагонд 97850, люкс зэрэглэлийн вагонд 151250, баасан гаригт хөдөлдөг Монголын галт тэрэгний хатуу вагонд 96250 төгрөгийн тасалбараар зорчдог аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car