antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2011 Comments are off

Ч.Сангарагчаа шоронгоос суллагдангуутаа АТГ дээр очиж, “Унаа машин гарга” хэмээн ажилчидаа дарамталж, албан ажлаа буцаан авахаар зүтгэж байна

нийтлэсэн Admin

Монголд шударга ёс алга болж, эрх мэдэлтнүүдийн халаасанд монголын шүүгчид багтаж байгаа гэдгийг дахин батлаж, АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Д.Даш нарыг шүүсэн шүүх хурал олны эгдүүцлийг төрүүлж байна.
Авлигатай тэмцэх газрын дарга нарын асуудал бас л Монголын шүүх хэр шударга ажиллаж байгааг гэрчилж өглөө. Анхан болон давж заалдах шатны шүүхээс АТГ-ын дарга Ч.Сангарагчаа болон дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт улсын нууц задруулсан, төсвийн мөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан үндэслэлээр хорих ял оноогоод байсан. Гэвч энэ хэргийг Улсын дээд шүүх дахин хэлэлцэж,  Ч.Сангарагчаад оноосон 2.4 жилийн ялыг тэнсэн харгалзаж, хорихоос нэн даруй суллах шийдвэр гаргалаа. Бас болоогүй Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарт оноосон хоёр жил хорих ялыг ч тэнсэн харгалзах ял болгон өөрчиллөө. Ийнхүү жил орчим хоригдсон АТГ-ын дарга нар  наранд гарлаа.Гэвч тэдний сэтгэл бас л ханасангүй.  Албан тушаалаа урвуулан ашигласан АТГ-ын дарга нар “Ерөнхий шүүгч Ц.Зоригтод хандаж, өөрсдийнхөө хэргийг цагаатгуулна” хэмээн даварч эхлэв. Тэр Ч байтугай тэнсэн харгалзах ял авсан Ч.Сангарагчаа шоронгоос суллагдангуутаа АТГ дээр очиж, “Надад унаа машин гаргаж өг” хэмээн ажилчдаа дарамталж, олон хүнийг цочоов. Ч.Сангарагчаа уг нь насаараа хуулийн байгууллагад ажилласан хүн. Тэнсэн харгалзах гэсэн ял байдгийг, өөрөө ялаа эдлэж байгаа гэдгээ мэдэхгүй байна гэж байхгүй. Гэвч тэрбээр хуулийг завхруулаад сурчихсан учраас ялтай ч гэсэн албан тушаалаа буцааж аввахаар эрс шийдсэн бололтой. Монголын АТГ удахгүй тэнсэн харгалзах ялтай даргатай болж мэдэх нь. Гэвч түүний энэ увайгүй үлдэл олон хүний дургүйг хүргэж байна. Ч.Сангарагчааг Н.Энхбаярын хүн гэж бүгд хүлээн зөвшөөрдөг. Бас болоогүй эрх мэдэлтнүүдийн бүхий л гэм нүглийг мэдэж, хаацайлж суусан энэ эр олон хүнийг хатгаж, өөрийгөө суллаж өгөхийг шаардаж байсан гэдэг явган яриа үнэн болох нь батлагдав.
Тэгвэл Улсын мөнгө завшсан хэрэгт яллагдагчаар татагдсан Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүх хянасан.
Улсын нөөцийн газрын 14 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг үрэн таран хийсэн хэргээр 2009 оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн шүүхээс 4.6 жилийн хорих ял сонссон П.Дашийн хэргийг замхаруулахын тулд хоёр ч удаа нэмэлт мөрдөн байцаалтад  буцааж байлаа. Хамгийн сонирхолтой нь 14 тэрбум төгрөгийн хэрэг өдрөөс өдөрт нимгэрч, бүр сүүлдээ улсад 300 сая төгрөгийн хохирол учруулсан гэдэг дээр тогтож, эцэст нь түүнийг Өршөөлийн хуулинд хамруулж ялгүй салсан. Гэвч П.Даш дарга өнөөдөр хэлмэгдсэн хүний дүрд хувирч, нэр төрөө цагаатгана, Монголын төрөөс мөнгө нэхэмжилнэ хэмээн ичих ч үгүй ярьж байх юм. Хэрвээ түүний хэргийг Өршөөлийн хуульд хамруулаагүй бол мань эр 3-4 жилийн ял аввах нь тодорхой байлаа. 300 сая гэдэг бага мөнгө биш. Хүүхдэдээ талх авч өгөх гэж 10 мянган төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон хөдөөний эмэгтэй үүнийхээ төлөө гурван жил шоронд сууж байсан удаатай. Гэтэл П.Даш 300 сая төгрөг цааш нь харуулчихаад ямар ч ялгүй салсандаа сэтгэл нь ханахгүй л байна.
Харин П.Даш генералын ард МАН-ын хамгийн нөлөө бүхий нууц ноёнтноор тодроод байгаа М.Энхболд сууж байгаа. Нөөцийн хөрөнгөнөөс нэрэхлэж, цээрлэлгүйгээр хувь хүртдэг байсан МАН-ын томоохон дарга нар П.Дашийг суллуулахын тулд хоёр жил Монголын шүүхийг дарамталсан гэдэг хардлага ч ор хоосон зүйл биш бололтой.
Гэвч энэ хоёр хэрэг нэр төр нь шалны алчуур дээр уначихаад байгаа Дээд шүүхийн шүүгч нарын асуудлыг дахин сэдрээж магадгүй юм. Монголын төрд их хэмжээний өртэй “Алтан дорнод Монгол” компанийн захирал луйварчин Паушокын хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний зориг, Ногоон намын асуудалд тун хайнга хандаж, МАХН гэсэн нэрийг хууль бусаар Н.Энхбаярт өгсөн хэмээн ад үзэгдэж, болох болохгүй зүйлд байнга орооцолдох болсон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтын суудлыг ганхуулна гэдэгт эргэлзэх хүн цөөхөн байна. Хууль зүйн сайд Ц.Нямдорж Ц.Зоригтыг байнга дарамталж “Дээд шүүх дампуурсан” гэж ил тод зарлаж байгааг тэр сонссон л баймаар юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car