Жилээс жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна. Гэтэл цэцэрлэгийн хүртээмж, элсэн суралцах хүүхдүүдийн тооноос шалтгаалан цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 20 орчим хувь нь гэртээ хүмүүждэг байна.
Өнгөрсөн оны жилийн эцсийн статистик мэдээгээр 2-5 насны 240 хүүхэд байдгаас 18 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт суралцдаг гэсэн судалгаа гарсан. Энэ жилийн хувьд ч мөн тооны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах юм. Гэтэл эдгээр хүүхдүүдийн 20 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Улмаар цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдийн нийгэмших, хүмүүжил явц үеийнхнээсээ хоцродмол байдаг байна. Тиймээс Боловсролын газраас нийслэлийн болон хөдөө орон нутгийн боловсролын хэлтэст цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд цэцэрлэгүүдийн тоог нэмэгдүүлэх чиглэлийг өгсөн. Энэ жилийн хувьд нийслэлд шинээр 7 цэцэрлэг ашиглалтанд орж байгаа юм. Харин хөдөө орон нутагт цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой обьектуудыг худалдан авч цэцэрлэг болгон ашиглах мөн 160 гэр цэцэрлэгийг шинээр нээж ашиглалтанд орох юм байна.
Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 945 цэцэрлэг бий. Гэсэн ч энэ жилийн хувьд цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 80 хувь нь цэцэрлэгт хамрагдаж, 20 хувь нь хамрагдаж чадахгүй. Тухайлбал, Улаанбаатар хотод 100 гаруй мянган цэцэрлэгийн насны хүүхэд байгаа. Үүнээс 33 мянган хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж, 77 мянган хүүхэд нь цэцэрлэгт хамрагдахгүй байна. Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын дөрөв нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа гэсэн үг. Учир нь цэцэрлэгийн хүртээмж бага, одоо ашиглагдаж байгаа барилгууд нь чанарын шаардлага хангахгүй болсон, төрөлт харьцангуй нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалж, цэцэрлэгийн өнөөгийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.