Jul 19, 2013

Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Тээлийн гол” хэмээх газар энэ сарын 22-нд Монгол эсгийн баяр болох гэж буй ажээ. Мөн энэ сарын 23-нд Бат-Өлзий сумын “Өндөр хясаа” хэмээх газарт Сарлагийн баяр зохион байгуулах юм байна. Баяруудын хүрээнд ноос савах, эсгий хийх, сарлаг унах, уралдуулах, хонь ямаа холбох, саах, хонь хяргах, шагайн наадан зэрэг уламжлалт төрлийн уралдаан, тэмцээн зохиогдож, малын гаралтай бүтээгдэхүүн, гар урлал, модон сийлбэрээр үзэсгэлэн худалдаа явуулах зэрэг арга хэмжээ болох аж.
Уг баяруудын Өвөрхангай аймгийн Засаг даргын шийдвэрээр жил бүрийн зуны сард аймгийн БОАЖГ-аас зохион байгуулдаг уламжлалтай билээ. Сарлагийн наадам нь жил бүр өргөжин тэлж гадаад, дотоодын жуулдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Comments are closed.